зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын “майнинг амбиц” гадныхны зовлон

2012-8-27
0
ЖИРГЭХ
Mongolian mines small_for_webЭрт урьдын цагт эмээ өвөө хоёр амьдран суудаг байжээ гэж үлгэр эхлэдэгтэй адил гадны хэвлэлүүдийн Монголын тухай мэдээ бүр уул уурхай, Оюу толгой, Таван толгойгоор эхэлдэг болсон гэхэд хилсдэхгүй биз.
    Манай улсын “барагдашгүй” баялагаас худалдан авч, хөрөнгө оруулж ашгаа нугалах сонирхолтой гадныхны тоо өдөр хоногоор хэмжигдэн өсч байхад Монголын уул уурхай дэлхийн хэвлэлүүдэд “халуун” сэдэв болохоос ч өөр яах билээ.

    Монгол банкны 2011 онд гаргасан судалгаагаар гадаадын шууд хөрөнгө оруулалт ихээхэн өсч, 46 хувь нь уул уурхайн салбарт хийгдсэн байна. Тэр ч бүү хэл нүүрсний Тавантолгой, Шивээ-Овоо, Тугалгатай, Нарийн сухайт; зэс,алт, мөнгөний Оюу толгой, Эрдэнэт, газрын ховор элементийн Мушгиа худаг, төмрийн хүдрийн Төмөртэй, ураны Дорнод зэрэг Монголын 10 том ордын баялгийг 1.3 их наяд ам.доллараар үнэлсэн судалгаа бий. Ийм үзүүлэлттэй байхад монголчууд бид ч гэсэн майнингаараа амбицлахаас өөр яах билээ.

    Газрын баялагт маань шүлсээ гоожуулж, биднийг “майнингаар амбицлуулж” буй тэд энэ салбарын тухай мэдээлэл, тогтоол шийдвэр, хууль дүрэм бүхнийг ажиглаж, хүлээж, дүгнэж, төлөвлөж сууна. Тйимдээ ч гадаадын хөрөнгө оруулагчид монголын баялагаас халбагадахад зовлонтой байгаа хэд хэдэн хүчин зүйлсийг урьдчилан тооцоод амжжээ.

    Үүний нэгдүгээрт уул уурхайн шинэ сайд Д.Ганхуяг бичигдэж байна. Түүнийг ирэх дөрвөн жил уул уурхайн салбарыг удирдахаар томилогдсоноос хойш олон улсын хэвлэлүүд үүх түүх, үзэл бодлыг нь судлан бичих болсон юм. “Баялгийн үндсэрхэг үзэлтэн сайд боллоо” гэсэн гарчигтай нийтлэл ч Ройтерс агентлагийн сайтад тавигдсан. “Д.Ганхуяг одоогоос гурван жилийн өмнө буюу 2009 онд Оюу толгойн гэрээг өөрчлөх тухай асуудал сөхөгдөхөд төр уг ордоос 50 хувь хүртэл эзэмших ёстой гэсэн байр суурин дээр хатуу зогсч байсан гишүүдийн нэг. Тийм ч учраас уул уурхайн баялаг, орд газрыг төрийн мэдэлд байхыг дэмждэг, үндсэрхэг үзэл бодолтой” хэмээн хэвлэлүүд дүгнэж байна. Сайд Д.Ганхуягийг шинэ бодлого баримтлана гэдгийг мэдэж байгаа ч үндсэрхэг үзэл нь сэргэх вий хэмээн гадныхан болгоомжилж байгаагаа нуусангүй.

    Дараагийн хүчин зүйл нь мэдээж Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн тавдугаар сард баталсан гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан хууль. Энэ хуульд зааснаар гадаадын төрийн өмчит компани Монголын стратегийн ордын 49-өөс дээш хувийг эзэмших бол засгийн газраас зөвшөөрөл авах ёстой. “Хятадын төрийн өмчит “Чалко” компани энэ нөхцөлөөс хөрөнгө оруулах саналаа татахад хүрсэн. Хэдий тийм ч тээвэр харилцаа, шатахуун, цахилгаан эрчим хүч нь Орос, Хятадаас хараат байдгаа Монгол улс анхааран үзэх байх” хэмээн Майнвеб сайт бичжээ. Хажуугаар нь шинэ засгийн газар энэ хуулийг шинэчлэн нарийвчилж, хөрөнгө оруулалтын тухайд улам хатуу нөхцөлтөй болох магадтай талаар өгүүлсэн байна.

    Мөн тэд уул уурхайгаас хүртэх хувь нь багасах вий хэмээн ихэд санаа зовж байна. Үүнийгээ “гадныхны эсрэг үзэл” хэмээх нэр томъёотой холбожээ. “Олон монголчууд 2009 оны гэрээгээр Айвенхоу Майнз компани Оюу толгойн 6.2 сая долларын хувьцааны 66 хувийг эзэмших болсонд дургүй байсан. Харин одоо Таван толгойн ордоо 100 хувь эзэмшин, арван хувийг нь иргэддээ тараах талаар яригдана” хэмээн бодлогоширч сууна.

    Гадаадынхан монголчууд уул уурхайгаар өвчилсөн, хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлсэнгүй гэж байна. Үнэн хэрэгтээ Монголын Засгийн Газрын шийдвэрийг нүд салгахгүй ажиглаж, ингэтлээ дүгнэлт хийж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид өөрсдөө майнинг амбиц дүүрэн байгаа хэрэг бус уу.
24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • мижээ (124.158.91.33)
    *** гэсэн үг нь гараагүй байна хятад
    2012 оны 08 сарын 28 | Хариулах
  • mijee (124.158.91.33)
    Ганхуяаг сайдаа хичээгээрэй . эх орноо газар шороогоо гэсэн сэтгэлтэй хүн сайд болсонд баяртай байнаа . эх орныхоо газар шороог хайрлан хамгаалж эх орныхоо эрхэм баялгыг ард түмэндээ тэгш , амьдралд нь хүртээмжтэй хувиарлаж ард түмэнээ арабын шейхууд шиг баян болгохыг хүсч байна . мөн бүх баялагаа төрийнх болгоод ,бүх *** нарыг хөөж гаргаад амар сайхандаа жаргамаар байна шүү
    2012 оны 08 сарын 28 | Хариулах
  • (203.152.165.230)
    zov zov uls gedeg chini iim l bdag da
    2012 оны 08 сарын 28 | Хариулах
  • (124.158.75.10)
    eh orniihoo toloo ybah l estoi doo
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • (124.158.75.10)
    ene muu hujaaa nar southgobi sandsiin 60iig avah gj ih ym bolj bnaaa. Bitgii uguurei
    2012 оны 08 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    24 мин
  • Танилц: Аймаг, сумдын 100 жилийн ойн баяр наадмын тов
    1 цаг 5 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн дөрвөн түймэр унтраахаар ажиллаж байна
    1 цаг 12 мин
  • Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форумд Худалдаа, хөгжлийн банк оролцлоо
    1 цаг 45 мин
  • Д.Амарбаясгалан: Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь
    1 цаг 57 мин
  • Монгол Улсын Гавьяат Тамирчид...
    2 цаг 35 мин
  • Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    3 цаг 2 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    3 цаг 13 мин
  • Тендер: Сонгинохайрхан дүүрэгт 2.2 тэрбум төгрөгөөр УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ угсарна
    3 цаг 23 мин
  • Г.Занданшатар: Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна
    3 цаг 41 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
    3 цаг 56 мин
  • Даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллажээ
    3 цаг 58 мин
  • Монголын тамирчдын үнэлж барамгүй гавьяа
    4 цаг 3 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 10,721 болжээ
    4 цаг 9 мин
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
    4 цаг 15 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    4 цаг 27 мин
  • УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороод хуралдана
    4 цаг 29 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: Монголын кино төслүүдийг олон улсын продюсер, хөрөнгө оруулагчдад танилцуулна
    4 цаг 40 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
    4 цаг 47 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • "Бууж мордох хорвоо"
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Г.Ёндонгийн энэ олон тендер дээр У.Хүрэлсүхийн түрийвч байна
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК