Өнгөрсөн амралтын өдрүүд буюу энэ сарын 28, 29-нд Хүй долоон худагт "Хүрээ цам-Даншиг наадам 2025" шашин, соёлын наадам болсон билээ. Энэ үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч авто, явган, морьт эргүүлийн үүрэг гүйцэтгэг ажиллажээ. Тухайлбал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг төөрөх, уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчил, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан байна.