зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Мандахын өмгөөлж байгаа солонгос эзэнтэй компани барилгын бүх хуулийг зөрчжээ

2019-7-29
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайд хууль бусаар эзэн суучихаад өөрийн юм шиг захиран зарцуулж, ашиг хонжоо олдог мафийн бүлэглэл бий болоод олон арван жилийг ардаа үджээ. Газрын наймааны мафийн бүлэглэлийнхэн нийслэлийн газруудыг хууль бусаар өөрийн болгож аваад эргээд өндөр үнээр зардаг нь худлаа биш. Цагтаа Улаанбаатар хот маань “Азийн цагаан дагина” хэмээн цоллуулж байв. Тухайн үед хотын төвийн барилга байгууламжаас эхлээд гэр хороолол нь хүртэл эмх цэгцтэй байсныг иргэд мэднэ. Автозамаас эхлээд орц, гарц нь чөлөөтэй, сургууль, цэцэрлэг барих газар нь төлөвлөгдчихсөн, ийм л байлаа. Гэтэл газрын наймаачид нийслэлийн газруудыг хууль бусаар эрхшээлдээ оруулснаас болж Улаанбаатар хот өнөөдөр ямар ч төлөвлөлт, зохион байгуулалтгүй барилга байгууламжаар дүүрээд байна. Нэг өглөө сэрэхэд л өндөр барилгууд цонх хааж сүндэрлэсэн байх нь энгийн үзэгдэл болж. Тэр бүү хэл, хүүхдийн тоглоомын талбайн газрыг хулгайлна. Явган хүний зам, орц, гарцыг хааж, барилга байшин барьдаг хууль бус үзэгдэл гаарсаар байна. Энэ бүхний урхагаар автозамын түгжрэл дээд цэгтээ хүрч, дагаад иргэдийг бухимдуулах болов. Хууль бусаар газар хашаалж, хаасан нөхдөд “Газар чөлөөл” гэсэн шаардлагыг төрийн албан хаагчид тавихаар өөдөөс нь өндөр үнэ нэхдэг тогтолцоо бий болсныг дээр дооргүй ярьдаг.

Иргэд энэ мэт хууль бус үйлдлийг эсэргүүцэж, тэмцэх боловч амжилт олсон нь тун  цөөхөн. Учир нь газрын наймаачдын ард ихэвчлэн нөлөө бүхий эрхмүүд эс бөгөөс хууль бусаар хөрөнгөжсөн олигархууд байдаг нь нууц биш. Тиймдээ автозам, явган хүний зам байгуулах нь битгий хэл, сургууль, цэцэрлэг барих газар ч олдохгүй байгааг хотын мээр халаглан хэлсэн цаг саяхан. Ингэж л хуулийг уландаа гишгэлж, газрын наймаагаар хөлжсөн мафийн бүлэглэлээс болж Улаанбаатар хот замбараагүй, төлөвлөлтгүй болчихоод байна. Тэгвэл нийгэмд үүсээд буюу газрын наймаачидтай холбоотой нэгэн хэргийг энэ удаагийнхаа нийтлэлээр хүргэж байна. Энэ бол “Жи цамхаг” зочид буудлын эзэн гэх солонгос нөхөр болон тус компанийн өмгөөлөгч Н.Мандах гэгчтэй холбоотой хэрэг. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн I хорооны оршин суугчид болон тэнд ажилладаг албан хаагчид, бизнес эрхлэгчдийн эрх ганцхан хүний ашиг сонирхолоос болж зөрчигдөх болоод уджээ. “Жи цамхаг” хэмээх зочид буудал солонгосын хөрөнгө оруулалттай “UMD” компанийн өмч. Сэлбэ голын дагуух Олимпын гудамж буюу олны мэдэхээр Буянгийн автозам дагуу байрлах 12 давхар энэ зочид буудлыг иргэд андахгүй байх. Зочид буудлын барилгаа явган хүний замд тулгаж барьснаас болж орчны тохижилт хийсэнгүй, авто зогсоол гэх юм байгуулсангүй. Үүнийхээ балгаар ирсэн зочид гийчдээ Сэлбэ голын үерийн далан дээр автобуснаас буулгаж, суулгадаг гээд тоочоод байвал “дөрвөн од”-той зочид буудлын стандартад нийцэх зүйл нэгээхэн ч үгүй ажээ. Тэр бүү хэл, зочид буудлынхаа ард байрлах нийтийн эзэмшлийн талбайг дур мэдэн хашаалж, авто зогсоол, хогийн цэг байгуулсан байдаг. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомж ядарсан энгийн ардад хатуурхдаг атлаа эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй нэгний өмнө хүчин мөхөстдөг гэдгийг иргэд хүчтэй шүүмжилдэг. Яг үүнийг батлах мэт дээрх “UMD” компанийн эзэн гэх дээрх солонгос нөхөр нийтийн эзэмшлийн зам, талбайг хууль бусаар хашаалчихаад байхад Монгол Улсын хууль хүчин мөхөстөж байна.


Асуудлыг тодорхой болгох үүднээс “UMD” гэх компанитай холбогдох хэргийг дэлгэрэнгүй толилуулъя. Тус компани нь үйлдвэрлэл үйлчилгээний барилга барих зориулалтаар 2013 оны есдүгээр сарын 23-нд 767 м.кв газар эзэмших эрхийг холбогдох байгууллагаас нь авчээ. Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль, журмын дагуу тухайн барилга байгууламжийг барихдаа орц, гарцыг бүрэн шийдэхээс гадна ногоон байгууламж, авто зогсоол зэргийг бүрэн төлөвлөж байгуулах ёстой. Гэтэл улсаас гуйж авсан 767 м.кв газар дээрээ тэр чигт нь зочид буудал барьсан байгаа юм. Барих барихдаа өөрийн эзэмшлийн газраасаа илүү гаргасан гээд бод доо. За ингээд барилга баригдаж дууслаа. Улсын комисст хүлээлгэж өгөхөөр болж. Гэтэл яагаад ч юм бэ, Улсын комисс өнөө барилгыг хүлээж аваад зогсохгүй үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2014 онд олгосон байгаа юм. Угтаа бол эзэмшлийн газраасаа хэтрүүлэн барилга барьсан, осол аваарын үед шаардлагтай орц, гарцыг шийдээгүй, ногоон байгууламж, авто зогсоол байгуулаагүй зэрэг ноцтой зөрчил гаргасан байхад Улсын комисс хүлээж аваад зөвшөөрөл олгосноос харвал цаанаа нэлээд том хамгаалалттай болохыг илтгэх мэт.


Хамгийн хачирхалтай нь, тус барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар нь аль ч байгууллагын архивт байхгүй гээд боддоо. Ийм байхад л улсын комисс хүлээгээд авсан байдаг. Нэгэнт улсын комисс хүлээгээд авсан юм хойно солонгос эзэн даврах нь ойлгомжтой. 2018 онд дахин 1100 м.кв газрыг хууль бусаар өөрийн эзэмшлийн болгосноор 1867 м.кв газартай болжээ.

Ингэж л удаа дараа хууль зөрчин байж 767 м.кв газраасаа хэтрүүлж барьсан барилгынхаа илүү гарсан талбайг дахиад хууль зөрчин байж “зөвшөөрөлтэй” болгоод авч. Харамсалтай нь солонгос эзний шунал ингээд ханасангүй ээ.

Дээр хэлсэнчлэн зочид буудлынхаа ард байрлах нийтийн эзэмшлийн газрыг хашаалж, авто зогсоол, хогийн цэгээ байгуулж “минийх” гэж өмчлөх болсон байгаа юм.

Өнөөдөр Улаанбаатарын энгийн иргэдэд хашаа хатгах сөөм газар олддоггүй атлаа зочид буудал барих хөрөнгө чинээтэй солонгос эзэнд бүхэл бүтэн 1867 м.кв газар зүгээр л олдчихдог нь их сонин. Тэгэхдээ бүр хотын А зэрэглэлийн бүсэд хууль бусаар газар хэтрүүлэн ашиглаж, ашиг хонжоо олж байхад хууль хүчний байгууллагын алба хаагчдын хүч хүрэлцдэггүй гэхээр цаана нь томоохон ашиг сонирхол нуугдаж буйг илтгэж байна.

За, энэ ч яахав гээд орхиё. Гэтэл хамгийн гол нь “UMD” компанийн солонгос эзний өөрийн гэж итгэчихээд хашаалсан газар нь анх зургаан метрийн өргөнтэй 57 метр урттай байв. Гэтэл дээрх дурдснаар 1100 метр талбайг хууль бусаар өөрийн болгохдоо үүнээс мөн хумсалсан байгаа юм. Хэрвээ энэ хэсэгт автозам баригдвал Юнескогийн гудамжтай шууд холбогдохын сацуу ойр ормын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах цаашлаад осол аваар гарсан үед түргэн тусламж цаг алдалгүй авах боломжийг нээж өгөх давуу талтай юм. Энэ ч утгаараа тус байршилд амьдардаг 2000-аад өрх болон бизнес эрхлэгчдийн төлөөллөөс автозам барьж өгөхийг хүссэн хүсэлтээ холбогдох албаныханд удаа дараа гаргасан байдаг. Үүнийх нь дагуу Юнескогийн гудамжнаас Олимпын гудамж буюу Шангрилла хүртэлх 525 м.кв газарт автозам барихаар улсаас төлөвлөжээ.

Ингэхдээ энэ автозамаас 57 метр урттай салаалсан автозам барьж, Юнескогийн гудамжтай холбохоор төлөвлөсөн нь “UMD” компанийн “Жи цамхаг” зочид буудлын хууль бусаар хашаалсан газартай давхцсан байдаг. Яг эндээс л асуудал үүссэн хэрэг. Учир нь хэрвээ дээрх 57 метр автозам баригдвал “Жи цамхаг” зочид буудал авто зогсоолгүй болохоос гадна хогийн цэг, манаачийн байраа буулгахаас өөр замгүй. Өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөнгүүт олон нийтийн анхаарлыг өөрт зүгт хандуулахаар шийдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, “Хулгайчийг бариарай” гэж хулгайч орилдог гэдэг шиг нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар өмчилсөн солонгос эзэнтэн “УИХ-ын гишүүн Ц.Гарамжав өөрийн гэр рүүгээ улсын төсвөөс 550 сая төгрөг гаргуулж, автозам тавиулах гэж байна” хашгирчээ. Эл үйлдэлдээ хууль сахин биелүүлж, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд мэдлэг оюунаа дайчлах ёстой Н.Мандах гэгч өмгөөлөгчийг хөлсөлж өмнөө барьсан байна. Тэр нь ч солонгос эзнээ өмөөрч, хаацайлан ажил үүргээ гүйцэтгэж яваа эгэл жирийн ажилчид руу чулуу, тоосго барин дайрсан нь баримтаар нотлогддог. Энэ мэт үйлдэл удаа дараа давтагдсаар асуудал шүүхэд шилжсэн байна. Гурван шатны шүүхээс “UMD” компанийг “Хууль бусаар газар хашаалсан байна, чөлөөлж өг” гэсэн шийдвэр гаргаж. Түүнчлэн 550 сая төгрөгөөр 57-хон метр автозам тавих бус харин Юнескогийн гудамжнаас Шангрелла хүртэлх автозам барихад зарцуулах юсм байна гэдгийг тогтоожээ.

Угтаа бол аль муу муухайгаараа дуудуулсан “Нар урт” компани нь дээрх автозамын зураг төслийг өөрсдийн хөрөнгөөр хийж хотын захиргаанд хүлээлгэж өгсөн байдаг.

Түүнчлэн 57 метр замаас цааш Юнескогийн гудамжтай холбогдсон 70 метр автозамыг “Marque” компанитай хамтран өөрийн хөрөнгөөр барьж байгуулжээ. Мөн ойр орчны зам, талбайгаа өөрийн хөрөнгөөр тохижуулсан, хорооны нутаг дэвсгэр дэх 600 орчим автозамыг өөрийн хөрөнгөөр барьж өгөх хүсэлтээ хүртэл гаргаж байжээ.

Энд нэг зүйлийг цохон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Энэ нь газрын наймаачид сөөм газрыг ч хууль бусаар өөрийн болгочихоод эргээд өндөр үнээр зардаг, нөхөн олговор нэхдэг. Ийм цөөнгүй үйлдлийг хууль хүчний байгууллагаас шалгаж, тогтоосон нь ч бий. Тэгвэл дээрх автозамын трасст өртсөн өөрийн эзэмшлийн 1100 м.кв газраа “Нар урт” компани ямар ч нөхөн төлбөргүйгээр улсад буцааж өгсөн байдаг. Учир нь улсаас өрнүүлж буй ажлыг хэнбугай ч дэмжиж ажиллах ёстой. Энэ бүхнээс “Нар урт” компанийг ямархуу нийгмийн хариуцлагатай компани болохыг харуулах биз ээ.

Дээрх үүссээд буй нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн Түмэн-Одоос яагаад ийм үл ойлголцол үүссэн талаар тодруулахад “Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас манай байгууллагад 2018 онд хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу автозам барих төлөвлөгөөг манайх баталсан. Эхний ээлжинд 250 метр газрыг барихаар төлөвлөсөн. Учир нь газрын маргаантай асуудал байсан. Маргаан үүсээд буй газрын хувьд орц, гарцыг бүрэн шийдээгүй. Хэрвээ галын аюул учирлаа гэхэд галын машин орох боломжгүй. Энэ байршилд гурван орон сууц, оффисын долоон барилга байдаг.

“Жи цамхаг” зочид буудлын араар автозам баригдвал галын болон түргэний тэрэг зорчих боломж нээгдэнэ. Түүнчлэн яг энэ хэсэгт гал унтраахад ашигладаг төв шугам байрладаг.

Гэтэл үүнийг нь хааж блокон хашаа барьсан. Нөгөөтэйгүүр, нийгмийн сүлжээгээр “Монполимет” компани руу улсын төсвөөр автозам тавих гэж байна гэсэн өрөөсгөл мэдээлэл цацагдсан. Тэр орчимд зөвхөн энэ компани үйл ажиллагаа явуулдаггүй. Тухайн авто замыг энэ компанийн нэрээр нэрлэсэн учир нь автозам барих хэсэг нь улсаас оноосон нэршил байгаагүйтэй холбоотой. Тиймээс ойр хавьд нь байх хамгийн том байгууллагын нэрээр нэрлэсэн. Ийм жишээ маш олон байдаг. Үүнийг эсрэгээр нь гуйвуулж болохгүй. Түүнчлэн тухайн бүс газарт Сүхбаатар дүүргийн I хорооны оршин суугчдаас гадна оффисын долоон барилгад иргэд ажил үйлчилгээ эрхэлдэг.

Хамгийн багадаа 10 мянган иргэний эрх ашиг яригдана. Дээр шинээр тавигдах автозамаар өдөрт 4000 орчим иргэн нэвтэрч, Юнескогийн гудамжны автозамын ачаалал буурна” гэсэн юм.

Албаны хүний хэлсэн үгнээс уншигч та нэгийг бодсон байх. “Жи цамхаг” зочид буудлын ойролцоо орон сууны гурван барилга, оффисын долоон барилга байдаг. Эдгээрт 10 мянга орчим иргэн ажиллаж, амьдардаг. Хэрвээ галын аюул тулгарсан үед Юнескогийн гудамж түгжрэлтэй байвал “Жи цамхаг” зочид буудлын араар буюу шинээр тавихаар төлөвлөсөн автозамаар нэвтрэх боломжтой юм. Гэтэл өөрийн амин хувийн эрх ашгаа бодсон Солонгос эзэнтнээс болж иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж, амьдардаг хэнбугай ч хууль, журмыг дагаж мөрдөх ёстой. Гэтэл “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэдэг шиг хөрөнгө чинээ, эрх мэдлээрээ далайлгасан солонгос ноёнтон Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, Монгол Улсын газрыг хууль бусаар ашиглаж байна. Тиймээс л хуулийг уландаа гишгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг дураараа хааж, хашаалан иргэдийн эрхийг зөрчдөг энэ мэт нөхдүүдэд төр төмөр нүүрээ харуулах цаг иржээ. Түүнчлэн хууль, журмыг уландаа гишгэдэг солонгос эзэнтэй компанийг өмгөөлж хохирогчийн дүрээр хол ойрын сэтгүүлчидтэй нийлэн худал мэдээлэл зориуд тарааж яваа Н.Мандах өмгөөлөгчийн цаана Монгол Улсын хэн гэдэг эрхтэн дархтан “хамгаалж” байна вэ.

Нийтлэлийнхээ эхэнд газрын наймаачин, газрын наймааны мафийн бүлэглэл Монголд бугшсан. Тэд нийслэлийн газрыг хууль бусаар эзэмшиж, эзэн нь болж суучихаад өндөр үнээр зардаг болохыг дурдсан.

Тэгвэл яг үүнийг “UMD” компанийн өмгөөлөгч Н.Мандах өөрийн биеэр батлан харуулах шиг болсон юм. Тодруулбал, дээрх 57 метр автозамыг барихаар болж, “UMD” компанийн дур мэдэн барьсан блокон хашааг буулгах гэхэд Н.Мандах өмгөөлөгч тоосго барин, инженер, техникийн ажилчид руу дайрсан байдаг.

Н.Мандах гэгч өмгөөлөгчийн хувьд элдэв гэмт хэрэг, хүчирхийлэлд холбогдсон этгээдүүдийг өмгөөлдөг гэдгээр нь иргэд андахгүй болов уу. Тэрбээр замын ажил хийх гэж байсан ажилчдыг элдвээр харааж, зүхэн доромжилж байхдаа “Та нар тэгвэл бидэнд юу өгөх юм бэ” гэж хээв нэг асууж байгаа нь дүрс бичлэгт тодоос тод үлджээ. Эндээс л, Н.Мандах мэтийн нөхөд хөрөнгө чинээтэй гаднын нөхөдтэй хамтарч нийслэлийн газрыг хууль бусаар хааж, хашаалчихаад өндөр үнээр зарахаар санаархдаг юм биш байгаа гэсэн хардлага төрсөн юм. Тиймээс том дуугарч, цээжээ дэлдэх солонгос эзэнтэй компани, солонгос эзнийхээ хууль бус үйлдлийг улайн цайм өмөөрөх Н.Мандах өмгөөлөгчийн арыг хэн хамгаалж байна вэ. Энэ асуултын хариулт тун удахгүй тодорхой болох биз ээ.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүчит шонхор захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх замыг хааж, засварлана
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13363 болжээ
Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • j hotel (202.21.108.202)
    Солонгосын боовын хөхдөг ах л байна.солонгос эзэн гомо гэсэн
    2019 оны 08 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.115.17)
    shuugchid buhniig mongoor shiideed bna l geed bdag.shuulgej bgaa hun shuugchteigee yriltsaj tohiroh bolomj hir baidgiin?harin ene omgoologch nertei huvalzuud chini dund ni jinhene hor nairuuldag bh shuu
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • Sonin (202.131.231.11)
    Tsul awilgal hanhalj baina daa. Shat shatandaa hunii uuriin yalgaagui!!!
    2019 оны 07 сарын 30 | Хариулах
  • barisan bish ogson xymyystei xatyy yal toots. xamt syylgaad yaliig n ogood olon niited taniylbal daraagiinx n syrgamjtai. (64.119.21.180)
    mm
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
    • Sonin
      Nuguu neg Huun heleltseh hugatsaa duussan bhoo
      2019 оны 07 сарын 29
  • үямдорж (66.181.181.19)
    гадныхныг давруулах ажил балайзандангаас эхтэй. энэ мандах түүний зарц ч байж болох юм.
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • зочин (202.179.26.167)
    солонгосууд дандаа даварчихсан л байдаг шүү
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Zochin (66.181.185.20)
    Barilgiin zurgiin daguu barigfssn esehiig shalgaj, zuvshuurul olgoson baiguullsga, huleej svsan komiss zergig shalgaj hariutslaga tiotsoh hrgtei, niitiin ezemshliin gazar mun yum bol tur tumur nuuree jaruulj, huraaj avah erhtei.
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.193.173)
    Бодвол, тэр зочид буудалд нь дандаа солонгос хүмүүс бууж орлого нь солонгос эзний карманд орж байгаа байх. Гадныханд худалдлагдсан, мөнгө өгвөл юу ч хийхээс буцахгүй төрийн албан хаагчдын хийж байгаа ажил ийм л уршигтай байна. Нийслэлийн засаг дарга Амарсайхан энэ асуудлыг анхааралдаа аваач ээ. Мөн, АТГ зөвшөөрөл олгосон, комисст ажилласан хүмүүсийг шалгаач ээ.
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүчит шонхор захын уулзвараас Галданбошигтын гудамж хүртэлх замыг хааж, засварлана
    3 цаг 29 мин
  • Намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, үүрэг даалгавар өглөө
    3 цаг 52 мин
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
    4 цаг 14 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13363 болжээ
    4 цаг 56 мин
  • Монгол Улсын баг, тамирчид тийболын Азийн аварга боллоо
    5 цаг 39 мин
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    6 цаг 0 мин
  • Эмгэнэл
    6 цаг 17 мин
  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт аянга бууж 70 гаруй бог мал хорогджээ
    6 цаг 17 мин
  • Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    6 цаг 31 мин
  • "Чингис хаан" нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилнэ
    7 цаг 12 мин
  • Туул гол Улаанбаатар хот орчимд 10 см орчим нэмэгдэх төлөвтэй байна
    7 цаг 32 мин
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
    8 цаг 7 мин
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
    8 цаг 19 мин
  • Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
    8 цаг 29 мин
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
    8 цаг 55 мин
  • Г.Занданшатар: ОХУ-ын Ангарскийн нефтийн үйлдвэр засварт орох гэж байгаа тул шатахууны нөөц зэрэг дээр онцгойлон анхаарах ёстой
    9 цаг 4 мин
  • Д.Трамп: Украин НАТО-д элсэхгүй!
    9 цаг 18 мин
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
    9 цаг 24 мин
  • Өнөөдөр 22:00 цагаас гурвалжингийн гүүрийн замыг түр хааж, засвар хийнэ
    9 цаг 54 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 57 мин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
  • Эмгэнэл
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Артерийн судсаар химийн тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК