Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Манай улс дэлхийн ноос үйлдвэрлэлийн нэг хувьд ч хүрэхгүй ноос үйлдвэрлэж байна

2019-8-21
0
ЖИРГЭХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, АДРА Монгол олон улсын байгууллага хамтран "Бэлчээрийн зохистой менежмент, нарийн ба нарийвтар ноост хонины үржлийн асуудал" уулзалт, хэлэлцүүлэг боллоо. 

Уулзалт, хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, ХААИС, түүний харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний газар, НҮБ-ын ХХААБ, АДРА, Мерси Кор ОУБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрууд, Севори инстутит, Мал үржүүлэгчдийн холбоо, Нарийн ба нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн холбоо зэрэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, эрдэмтдийн төлөөлөл оролцлоо.

Бэлчээрийг байгалийн аясаар нь нөхөн сэргээж болно

АДРА Монгол ОУБ-ын урилгаар "Севори" институтийн судлаач Рольф Преториус, Байрон Шелтон нар Архангай аймгийн Ихтамир, Завхан аймгийн Идэр суманд ажиллаж, бэлчээрийн төлөв байдалд хийсэн товч судалгаа хийсэн байна. Уулзалт, хэлэлцүүлгээр институтийнхээ үйл ажиллагаа, хийсэн ажлууд, судалгааны үр дүнгээ танилцуулав.  

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын тооцоолсноор дэлхий нийт одоогийн менежментээрээ бол 60 жилийн хугацаанд л хөдөө аж ахуй эрхлэх боломж байгаа бөгөөд түүнээс цааш хөрс, бэлчээрийг ашиглах боломжгүй болно. Тиймээс бэлчээрийн цогц менежментийг нэвтрүүлэх нь зүйтэй гэдгийг "Севори" институтийн судлаач Рольф Преториус хэлж байлаа. Бэлчээрийн цогц менежмент гэдэгт тухайн орон нутгийн бэлчээрийн доройтлын шалтгааныг олж тодруулахаас эхлээд фермер, газрын эзэд санхүүгийн төлөвлөгөөтэй ажиллах, газрын төлөвлөлт, байгаль орчны үнэлгээ хийлгэх, бэлчээрийг хуваарьтай ашиглах зэрэг олон асуудлыг хамруулан авч үздэг болохыг тэрбээр нэмж тодотгов.

Монгол Улсад бэлчээр ч байна, мал, амьтан ч байна. Нэг талаар мал, амьтан бэлчээрлэх нь хөрсөнд сайн нөлөөтэй байдаг. Үхэр, хонины баас, шээс зэрэг нь хөрсийг бордох сайн талтай. Нөгөө талаар мал, амьтан аливаа ургамлыг идсэний дараа тухайн ургамал нөхөн ургахад тодорхой хугацаа шаарддаг. Ургамал хэр хурдан хугацаанд сэргэн ургах нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Монгол Улсад улирлын онцлогоос хамаарч хавар, намарт унах хур тунадасны хэмжээ харилцан адилгүй байдгаас хөрсний чийг тогтмол, жигд бус байна. Энэ нь эргээд ургамлын задрах, хөрсөндөө шингэх, сэргэн ургах хугацааг уртасгаж саатуулдаг.

Өөр нэг хүчин зүйл бол өвс, ургамалд дахин ургах хугацаа өгөлгүйгээр малыг нэг бэлчээрт дахин дахин бэлчээрлүүлэх нь хөрсөн доорх үндэс, массыг нь багасгаж, нөхөн ургах чадварыг муутгадаг. Эдгээр нь бэлчээрийг доройтуулж байна. Тиймээс малыг төлөвлөгөөтэй буюу хугацаатай бэлчээрлүүлэх, бэлчээрээ сэлгэх нь нэн тэргүүнд нэвтрүүлэх шаардлагатай менежмент бөгөөд энэ хүрээнд хамтран ажиллаж болно. Бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг олшруулж, байгалийн аясаар нь нөхөн сэргээснээр малаас авах ашиг шим нэмэгдэж, түүхий эдийн чанарт эерэгээр нөлөөлдөг гэдгийг "Севори" институтийн судлаач Байрон Шелтон зөвлөлөө.

Монгол хонины ноосыг улам нарийн, чанартай болгох боломжтой

Хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн өөр нэг асуудал бол нарийн болон нарийвтар ноост хонины үржил, селекцийн ажил, хонины ноосны чанар. АДРА олон улсын байгууллагын Азийн бүсийн хөтөлбөрүүдийн дарга Брэндон Ирвин нь хонины үржлийн мэргэжилтэн бөгөөд энэ чиглэлээр олон жил судалгаа хийж байгаа юм. Тэрбээр энэ оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж, нарийвтар ноост, мах-ноосны чиглэлийн "Орхон", мах-ноосны чиглэлийн жигд нарийн ноост "Хангай" үүлдрийн хонины онцлогийг Шинэ Зеланд, Австралийн Меринос үүлдрийн хоньтой харьцуулан судалсан байна. Уг судалгааныхаа үр дүнгийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцууллаа.

Дэлхийн хэмжээнд 1-1,5 тэрбум толгой хонь байна. Олон улсад хонины аж ахуйгаараа БНХАУ тэргүүлдэг бөгөөд 180 сая толгой хоньтой. Үүний дараа Австрали, Африкийн орнууд, Иран улс ордог. Австрали улсад нийт хонин толгойн 6 хувь нь байгаа бөгөөд дэлхийн ноос үйлдвэрлэлийн зах зээлийн 20 хувийг дангаараа хангаж байна. Монгол Улсад дэлхийн хонин толгойн 3 орчим хувь байгаа боловч дэлхийн ноос үйлдвэрлэлийн зах зээлийн 1 хувьд ч хүрэхгүй ноос үйлдвэрлэж байна.

Манай улсад ноосон нэхмэлийн үйлдвэр 1950 оны сүүлчээр байгуулагдаж, нэхмэлийн үйлдвэрийн жилийн 1500 тонн нарийн, нарийвтар ноосны хэрэгцээг хангахын тулд нарийвтар ноост “Орхон” үүлдрийн хонийг өсгөн үржүүлэхийн зэрэгцээ нарийн ноост шинэ чиглэлийн хонины аж ахуйг хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн шаардлага үүссэн. Тиймээс 1961 оны 2 дугаар сард нарийвтар "Орхон" үүлдэр, 1990 оны 3 дугаар сард "Хангай" үүлдрийн хонийг Хөдөө аж ахуйн яам бие даасан үүлдэр болгон баталгаажуулав. 

"Орхон" хонь үүлдрээр батлагдах үедээ 21921 толгой байсан бол 2017 оны байдлаар 6.1 мянган толгой байна. Элит, нэгдүгээр ангийн хонь 100 эхээс 110-115 хурга авдаг, нас гүйцсэн үржлийн хуцны амьдын жин 85 кг орчим, ноосны гарц 5.6 кг, эм хонины амьдын жин 55 кг, ноосны гарц 3.4 кг байжээ.

 “Хангай” хонь үүлдрээр батлагдах үедээ 91501 толгой байсан бол 2017 оны байдлаар 8.2 мянган толгой байна. Тус үүлдрийн хонины ноос нь 19-25 мкм нарийн, 7-8 см урт, гэдэс хэвлий, хөл нь өвдгөө, хойд хөл нь боривоо хүртэл ургасан ноостой. Махны гарц нутгийн хониноос 20-30 хувь, нэг Хангай хониноос 3-4 энгийн хонины ноос гардаг. Өөрөөр хэлбэл, үржлийн хуцны ноосны гарц 7 кг, эм хониных 3.8 кг байв.

1990 оноос зах зээлд шилжиж, нарийн болон нарийвтар ноост хонь үржүүлдэг сангийн аж ахуй, нэгдлийн мэдэлд байсан хонь хувьчлагдаж, нэхмэлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогссон байна. Үүний улмаас ноосны зах зээл хумигдаж, малчид цэвэр, эрлийз хонио нутгийн хониор сольж махалж борлуулан, монгол хуцаар хээлтүүлж, бүдүүн, бүдүүвтэр ноост хонь болгон өөрчилж, үүлдэрлэг байдлыг алдагдуулжээ.

Одоо бол Хангай үүлдрийн хонины ноос 18-22 мкм, Орхон үүлдрийнх 23-27 мкм ширхэгтэй байна. Нэг хониноос гарах ноосны гарц өмнөхөөсөө буурч, харьцангуй багассан. Монгол Улсын дотоодын хэрэгцээ нь 800 тонн нарийн ноос гэж үздэг. Энэ хэмжээний ноосыг үйлдвэрлэхэд 250-400 мянган толгой нарийн болон нарийн ноост хонь шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тиймээс бага тооны хониор хэрэгцээгээ хангахын тулд үржил, селекцийн ажлыг сайжруулах сорилт бидний тулгарч байгааг АДРА олон улсын байгууллагын Азийн бүсийн хөтөлбөрүүдийн дарга, хонины үржлийн мэргэжилтэн Брэндон Ирвин хэлж байна. 

Өөрөөр хэлбэл, Орхон, Хангай, Ерөө зэрэг үүлдэр, омгоос ашиг шимийн хэмжээ, чанараар давуу хэсгийг сонгон үржүүлж, цөм сүрэг бүрдүүлэх, шалгарсан удмын малыг сайжруулагчаар тавих, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг зохиомол хээлтүүлгийн аргыг ашиглах, малыг ялангуяа хээлтэй үед нь өвс, тэжээл, усаар сайтар хангах, малын эрүүл мэнд, үржил селекцийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, туршлагатай эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагаа, бие биенээ ойлгон дэмжих нь илүү үр дүнд хүргэнэ гэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол Улсын бэлчээрийн өнөөгийн байдал, нөхөн сэргээх боломж, нарийн болон нарийвтар ноост Хангай, Орхон үүлдрийн хонины үржил, селекц, судалгааны ажлыг чанаржуулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, энэ салбарын бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах талаар санал солилцсон юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    1 цаг 1 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    1 цаг 26 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    1 цаг 34 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    1 цаг 50 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    2 цаг 29 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    2 цаг 54 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    3 цаг 0 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    3 цаг 41 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    4 цаг 3 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    5 цаг 56 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    6 цаг 1 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    6 цаг 32 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    6 цаг 57 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    6 цаг 59 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    7 цаг 14 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    7 цаг 20 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    7 цаг 28 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    8 цаг 38 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    8 цаг 44 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК