
Америкийн жимсний тариаланчид алимны ургацын уламжлалт баяртаа бэлдэж эхэллээ.

Америкийн жимсний тариаланчид алимны ургацын уламжлалт баяртаа бэлдэж эхэллээ. Намрын улиралд жуулчдыг хамгийн ихээр татдаг уг баярын үеэр алим шалгаруулах, алимыг хурдан идэх, хамгийн хол шидэх зэрэг тэмцээн зохиодгоос гадна уг жимсээр хийсэн төрөл бүрийн амттан дэлгэдэг байна. Ирэх аравдугаар сарын 6-14-нд зохион байгуулах алимны ургацын баярыг АНУ-ын муж, хот бүрт тэмдэглэх бөгөөд энэ жилийн гол арга хэмжээ нь Пенсильвани мужид болох аж. Уг баярт жил бүр гадаад, дотоодын нийт 10 сая орчим жуулчин ирж, 300 сортын алимнаас амталдаг байна.
Д.Ундрах 24tsag.mn