“Эвсэлд нэгдээгүй хөдөлгөөн” олон улсын ерөнхийлөгчдийн 16-р чуулга
уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иран улсыг
зорьсон билээ. Ерөнхийлөгч өчигдөр тус улсын Занжиг аймагт байрлах
Солтаних ордонд зочилсон байна.

“Эвсэлд нэгдээгүй хөдөлгөөн” олон улсын ерөнхийлөгчдийн 16-р чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Иран улсыг зорьсон билээ. Ерөнхийлөгч өчигдөр тус улсын Занжиг аймагт байрлах Солтаних ордонд зочилсон байна.
Солтаних нь Монголын эзэнт гүрэн 1256-1353 онд Ираныг захирч байхад тухайн үеийн нийслэл Илханид, одоогийн Солтаних хотод 1302-1312 оны хооронд баригдсан Лалын шашны ордон аж. Энэ ордон 2005 онд Юнескогийн Дэлхийн Өвд бүртгэгдсэн байна.
Ерөнхийлөгчийн оролцох “Эвсэлд нэгдээгүй хөдөлгөөн” чуулга уулзалт Ираны нийслэл Тегеран хотод өнөөдөр эхэлж баасан гаригт дуусах юм. Чуулганд Ерөнхийлөгчийг оролцуулан монголын талаас 36 төлөөлөгч оролцож байгаа аж.
Сэтгэгдэл (1)