Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

В.Путины айлчлалын өмнөх гурван факт

2019-9-02
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлахтай холбогдуулан бүгдээрээ хэрэндээ бэлдэцгээж байна. “Шинэ халаатаа өмсөөрэй, ширээний бүтээлгээ солиорой” гэдэг шиг. Ямар ч байсан эдгээр өдрүүдэд зарим замын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болсон нь нийгэмд маргаан дагуулж байна. Заавал зам хаах шаардлагагүй л гэнэ. “Ах нар”-таа ингэж тал засах нь зөв л гэв. Аль алийг нь буруутгаж боломгүй ч Монголд нэг хоноод буцах ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаас хүлээх үр дүн энэ удаад бишгүй байна. Ирэх оны тавдугаар сарын 9-нд Москва хотноо болох Ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох эсэх нь нэгдүгээр асуудал биш юм. Харин айлчлалын хүрээнд, Улаанбаатарт болох хэлэлцээний үеэр хоёр талт хамтын ажиллагаа, улс төр, худалдаа эдийн засаг, цэрэг техникийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, олон улсын болоод бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар санал солилцохоор төлөвлөжээ.

Энэ хүрээнд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага буюу ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статусаа ахиулж гишүүн орон болох эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн нь анхаарал татав.

Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад хэргийн асуудлаарх туслах Юрий Ушаковын мэдэгдсэнээр “Орос, Хятад, Монгол гэсэн гурван талт хамтын ажиллагаа, түүнчлэн ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагааны хэтийн төлвийг ярилцана” гэж Юрий Ушаков “Монголын тал ШХАБ-д элсэх боломжийг судалж байгаа” хэмээн онцолжээ. Мөн Оросын хэд хэдэн цахилгаан эрчим хүчний компани Монголын нутаг дэвсгэрт цахилгаан станц байгуулах, шинэчлэх сонирхолтой байгаагийн хажуугаар “Росатом” төрийн корпораци Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдсэн байна. Саяхныг хүртэл төвийг сахигч статустай явж ирсэн Монгол Улсын хувьд энэ нь дэлхий нийт төдийгүй Иж бүрэн стратегийн түншлэл байгуулсан АНУ-д орхиж болохгүй сэдэв.

Хамгийн сонирхолтой нь, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр тус улсын талаас нүүрсээ Монголоор дамжуулж Хятад, Энэхтэгийн зах зээлд хүрэх хувилбарыг ярилцах тухай мэдээлэл байна.

Энэ тухай “Оросын төмөр замууд” ХНН-ийн ерөнхийлөгч О.В.Белозеров “Кызыл-Курагино төмөр замыг шугамыг Оросын хилийн өөр чиглэлд холбох саналыг Монгол, Хятадын талаас тавьж байгаа. Манай улсад гадагшаа холбогдох чиглэл тийм ч олон биш. Кызыл орчмоос татах төмөр замын шугамыг гадаад зах зээлд холбох хэд хэдэн хувилбарыг судалж байгааг ч дурджээ. Тэдгээр хувилбарын нэг нь Монголын төмөр замтай буюу Австралийн компанийн хэрэгжүүлж байгаа нүүрсний ордын төслийн төмөр замын шугамтай холбох хувилбараар Хятад, цаашлаад Энэтхэгийн зах зээлд хүрэх боломжтой” гэжээ.

ОХУ-ын хувьд Тувагийн нутаг дахь Улуг-Хемскийн нүүрсний сав газрын коксжих нүүрсний Элегетсийн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Кызыл-Курагино чиглэлийн төмөр замыг барихаар төлөвлөж буй. Ордыг түшиглэн байгуулах уулын баяжуулах үйлдвэр нь ОХУ-ын хамгийн том нүүрс боловсруулах үйлдвэрийн цогцолбор болно гэдгийг Олег Белозеров мөн онцолжээ. Уг төмөр зам, үйлдвэрийн бүтээн байгуулалттай зэрэгцээд Алс Дорнодын Ванино боомтод нүүрсний шинэ терминалыг барих ажлыг эхлүүлж, түүгээр дамжуулан Элегестийн 15-20 сая тонн коксжих нүүрсийг Ази-Номхон далайн орнууд руу экспортлох зорилт тавьжээ. Ёжтой бөгөөд тохуутай хэлэлцээ.

Хоёр жилийн өмнөхөн Ерөнхийлөгч Х.Баттулга “Дорнын эдийн засгийн форум”-д оролцохдоо Восточный боомтоор дамжуулан Монголын нүүрсийг гадаад зах зээлд хүргэх асуудлыг хөндөж байв.

Гэвч хоёр жил, 24 сарын хугацаанд Ерөнхийлөгчийн санал албан ажил болоогүй байхад “Оросын төмөр замууд” ХНН-ийн ерөнхийлөгч О.В.Белозеров Монголоор дамжуулан Хятад, Энэтхэгийн зах зээлд нийлүүлэх тухайгаа мэдэгдсэн нь хачирхалтай биш гэж үү?. Нэг үгээр Восточный боомтоор дамжуулан Монголын нүүрсийг гуравдагч зах зээл рүү гаргаж амжаагүй, шийдлээ олоогүй байхад ОХУ-ын талаас манай газар нутгаар дамжуулан Хятад, Энэтхэг рүү өөрсдийн нүүрсээ борлуулах саналыг тавьж мэдэх нь.

Албан ёсны гэрээ хэлэлцээ хийгээгүй ч О.В.Белозеров эрхмийн энэ мэдэгдэл дэлхий нийт тэр дундаа Хятад, Энэтхэгийн чихэнд хэдийнэ хүрсэн нь тодорхой. Гагцхүү ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монголд хийх айлчлалын хүрээнд энэ асуудал албан ёсных болох эсэх нь цаг хугацааны асуудал. ОХУ, Хятад хооронд хийсэн гэрээ хэлэлцээрийн хүрээнд урьдчилсан байдлаар 400 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй хийн хоолойг Монголоор дамжуулах асуудлыг өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үеэс тавьсан ч энэ удаад “Ах нар” төмөр замын тээвэрлэлтээ манайхаар нэвтрүүлэх санал гаргахыг үгүйсгэхгүй.

Учир нь, Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн Олег Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, "Роснефть"-ийн тэргүүн Игорь Сечин нарын хүмүүс багтжээ. Эндээс ШХАБ-аас эхлүүлээд Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв цаашлаад Хятад, Энэтхэгийг холбосон гүүр болох эсэх нь хоёр улсын Ерөнхийлөгч нарын хийх албан хэлэцээнээс тодорхой болно.

Ядаж л 1991 оны “Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-т 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулсны хүрээнд Цаофэйдянь боомтын Логистикийн паркийн удирдах хороо жилд 10 сая тонн Монголын нүүрсийг тус боомтоор дамжуулан тээвэрлэхийг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн энэ үед...

Уг нь Эгийн голын цахилгаан станц, ОХУ-аас манайд ногдуулдаг татвар гээд ярих асуудал мундахгүй л бий.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (103.229.122.94)
    Oorsdoo l zalhuuralgui malaa mallaad urgatsaa tariad talhaa bariad huvtsasaa oyod tomroo uildverleed barilgaa bariad yavaad baij bolmoor yumaa estoi sonin shuu mongolchuud.
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.122.94)
    Hiin hooloi damjuulah ch demii sanal daa odoogiin ukrainiig har daa heden tsaasnii hoinoos guigeed eh ornoo samarchihsan.
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin (150.129.142.239)
    Nuurstei zuuraldhaa odoo boli buur zalhchihlaa.Ah nar mundag.Hunii tusiig martaj bolohgui
    2019 оны 09 сарын 03 | Хариулах
  • zochin (98.228.96.94)
    orosuudyg dagaj baij yar tembuuneesee salsan orosgyi 30 jild butsaad tembuu spidnii uur boloo bizdee
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
  • Орос нохой (202.126.89.59)
    70 жил дагаж нохойн замаар явчихаад хаширахгүй идда нар юм даа
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
    • Залуу хүн түүхээ мэдэхгүй нь том эмгэнэл
      2019 оны 09 сарын 02
  • Зочин (209.89.142.82)
    Алийн болгон бусдаас айж, дэлхий ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаж амьдрах вэ дээ? Хамтраад аль алиндаа ашигтай байдлаар хөгжие л дөө.
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
  • zochin (202.9.42.122)
    yamarch b.san 100 jiliin tertee 400 gariukhan myangan khuntei mukhliin irmegt b.san mongol uls oros ulsiin tuslamjtaigaar udii tusgaar bie daasan uls bolj khugjsun. Kharin suuliin 30 jil khooson ardchilal yarsan sureg deeremchid bukhniig uguisgej gadnii deeremchidtei niilj uls ornoo tulj baragdakhgui urund unagaj tusgaar togtnoloo ch ugui khiikh deeree tulchikhaad b.na...
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
    • зөв
      2019 оны 09 сарын 02
  • Зочин (43.228.129.56)
    judogiin delhiin avarga deer dalaaraa taviulaad duussan mongolchuud odoo orost taviulaad duusah ni dee
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
    • англи
      хуцаа хужаа минь
      2019 оны 09 сарын 02
  • mongol (43.242.243.158)
    Er ni bol orosuud mash ih zalijin shiidveriig gargadag mongol ulsiig hugjuuleh tal deer tiimch ih naashtai handahgui l bolov uu bid guravdagch hurshiin bodlogoor hursen tuvshindee ersdel uchruulj herhevch bolohgui yalamguyaa shanhain hamtiin baiguullaga,tsumiin energiig sudlah tuvch geh shig yamnuudad mash bolgoomjtoi handah estoi shahalt,shaardlaga,havchilt ,amlalt geh met ali,alin ni l ireh bh iim asuudluudad setgel huurluur ogt handaj bolohgui gedgiig erih barigchid erih bish medej baigaa gedegt naidiya ene mash chuhal shuu
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
    • Хуцаад бай хжаа минь
      2019 оны 09 сарын 02
    • Буруу л бодоод байна
      2019 оны 09 сарын 02
  • Зочин (64.119.26.12)
    ОРОсууд тувагаа хөгжүүлэх нь дээ манайд ашигтай л бол дамжин өнгөрөхнь зөвдөө
    2019 оны 09 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    1 цаг 4 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    1 цаг 12 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    6 цаг 29 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    6 цаг 40 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    7 цаг 19 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    20 цаг 33 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    20 цаг 36 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    20 цаг 39 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    22 цаг 52 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК