Өнгөрсөн мягмар гарагт Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж халагдах өргөдлөө УИХ-ын дарга З.Энхболдод өгчээ

Өнгөрсөн мягмар гарагт Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж халагдах өргөдлөө УИХ-ын дарга З.Энхболдод өгчээ. Энэ газрын ерөнхийлөгчийг УИХ зургаан жилийн хугацаатай томилдог. Гэсэн ч засаг солигдох бүрт дарга нь томилсон хугацаанаас өмнө ажлаасаа гардаг бичигдээгүй хууль тогтоод байгаа юм. Л.Пүрэвдоржийн хувьд ямар шалтгаанаар ажлаас халагдах өргөдлөө өгсөн нь тодорхойгүй байна. Гэхдээ наанаа ямар ч шалтаг тоочсон байсан цаанаа улс төрийн шалтгаантай гэж иргэд үзэж байна.
Харин сонирхолтой нь Л.Пүрэвдоржийн оронд хотын даргын орлогч асан Да.Ганболдын нэр яригдаж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.
Л.Пүрэвдорж 2009 оны нэг сараас энэ ажилд томилогдсон бөгөөд сард 1 сая 174 мянга 112 төгрөгийн цалин авдаг байжээ.
Т.Гэрэл