
Азийн философийн Холбооны ICAPA 2012-Монгол олон улсын ээлжит хурал “Ази
дахь нийгмийн хөгжлийн шинэ парадигм: Уламжлал орчин цагийн зохицол”
сэдвээр МУИС-дээр болж байна.

Азийн философийн Холбооны ICAPA 2012-Монгол олон улсын ээлжит хурал “Ази дахь нийгмийн хөгжлийн шинэ парадигм: Уламжлал орчин цагийн зохицол” сэдвээр МУИС-дээр болж байна. Энэхүү олон улсын хурал нь нийгмийн хөгжлийн үзэл баримтлал, парадигмууд тэдгээрт уламжлал орчин цагийн нөлөөллийн асуудлыг шинжлэн судалж, Азийн болон дэлхийн хөгжлийн тухай үзэл номлолын хөгжилд Азийн эрдэмтэн судлаачдын оролцоо, гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилготой юм.
Тус хурлыг МУИС-ийн НШУС нь ХЗС, ЭЗС, ГХСС, МХСС-иудтай хамтран зохион байгуулж байна. ICAPA 2012-Монгол хуралд Азийн болон дэлхийн 30 гаруй их дээд сургууль, судалгааны байгууллагуудаас 70 орчим илтгэл хэлэлцүүлж, хуран чуулахаар хүсэлтээ гаргаж, өргөдөл өгчээ.
Ц.Болор