зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Өлзийт хааны бунхантай танилцав

2012-8-30
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Иран улсын Занжин мужийн Султания хот дахь Ил хаант улсын Өлзийт хааны бунхантай танилцав.
    _zindaa.mnМонгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Иран улсын Занжин мужийн Султания хот дахь Ил хаант улсын Өлзийт хааны бунхантай танилцав.
    Тус бунхан нь 1302-1312 онд баригдсан бөгөөд 2005 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн юм байна. Өлзийт хаан хаан ширээнд залармагцаа Хонгор улаан гэдэг энэ уужим хөндийд барьсан жижиг тосгоныг  хот болгон өргөтгөж Ил хаант улсын нийслэлээр зарлан Султания хэмээх нэр хайрлажээ. Удалгүй Султания хот  Ази, Европыг холбосон худалдааны томоохон төв болжээ. Энэ нутаг ан гөрөө элбэг, адуу малын бэлчээр сайтай тул Аргуун хаан хүртэл зуны өргөөгөө бариулж байсан юм байна.
Өлзийт хааны бунхан бол 200 тонн хүнд давхар дээвэртэй, номин цэнхэр бөмбөгөр оройтой, 49 метр өндөр барилга байгууламж юм. Дэлхийд хэмжээгээрээ гуравдугаарт ордог том бунхан аж. Сэргээн босгох, засах ажил ид хийж байгаагаа бунхны захиргааныхан ярьж, анхны байдлаар нь сэргээхийг зорьж буйгаа дуулгав.
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бунхантай танилцсаныхаа дараа талархлын дэвтэрт нь “Бидний өвөг дээдэс Өлзийт хааны бунханд зочилсондоо баяртай байна. Бунхныг эдүгээ хүртэл хайрлан хамгаалж, сэргээн засварлаж байгаад талархаж байна. Бунхны захиргаанд ажлын амжилт, Султания хотын оршин суугчдад хөгжил цэцэглэлтийн ерөөл дэвшүүлье” гэж худам монгол бичгээр бичиж дор нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэмээн гарын үсгээ зурлаа. Мөн Ерөнхийлөгч бунхны захиргааныханд дурсгалын зүйл гардууллаа.
    Мөн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дагалдан яваа сэтгүүлчиддээ хандан “Иран улсад байдаг манай Өлзийт хааны бунханд бид зочиллоо. Та нар түүхийг нь сайн мэдэж байгаа байх. Чингис хааны отгон хүү бол Тулуй. Тулуйн хүү Хүлэг гэж байсан. Энэ хаан энд ирж Ил хаант улсыг байгуулж байсан. Дараа нь Абага, Төгөлдөр, Рагуун, Гайхалт, Байду, Газан, Өлзийт, Абусайд гээд үе залгамжилсан монгол хаад 1256-1344 он хүртэл бараг зуугаад жил Ил хаант улсыг захирч байлаа. Өөрөөр хэлбэл энэ нутагт Монголын нэгэн хаант улсыг байгуулж, хууль тогтоон түүнийгээ хэрэгжүүлж байжээ.

Энэ байгууламж бол Ойрхи Дорнодод байдаг хамгийн том бунхан бөгөөд монголчууд түүнийг өөрсдөө бариулсан юм. 700 гаруй жилийн дараа Монгол хааныхаа бунхан, хийж байсан зүйлсийг нь харахад гайхамшигтай сайхан байна. Өлзийт хааны бий болгосон нэг гайхамшигтай зүйл бол энэ бүс нутагт энх тайвныг тогтоож, Франц, Английн хаадад болон Ромын пап ламд захидал илгээн Газрын дундад тэнгисээс Монгол, Хятадын өргөн уудам тал хүртэлх том нутагт эзэн Чингис хаан, Мөнх хааны үеийн тэр агуу төр улсаа дахин сэргээснээ бичиж байсан явдал юм. Энэ бол ийм түүхтэй газар.

Хамгийн гол нь энэ айлчлалын үеэр бид хоёр орны соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны үүдийг нээж байна. Ил хаант улсын түүхийг өгүүлсэн Рашид-ад Дины “Судрын чуулган” гэж гайхамшигтай ном бий. Энэ номын эхийн хуулбарыг бид авч явах юм. Бид перс, монгол хэл судлаачид, түүхч эрдэмтэд, оюутан суралцагсдаа солилцоно. Монгол, Ираны Гадаад харилцааны яамд гэрээ байгуулж, анхны ийм харилцаа бий болно. Аймаг, хотуудын хооронд шууд харилцаа бий болно. Энэ муж гэхэд Өвөрхангай аймаг юм уу Хархорин хоттой харилцаатай болно гээд их олон ажил хийнэ. Олон монгол хүн ирж сурна. Эндээс иран хүмүүс Монголд очиж түүхээ судална.

Ер нь 40-өөд жилийн өмнө 1973 онд Цэдэнбал гуай Иранд, 1976 онд Ираны Ерөнхий сайд Монголд айлчилсан байдаг. Түүнээс хойш дөрвөн арван жил тасарсан харилцааг сэргээж байгаа энэ чухал нутаг бол хаадын маань морьдоо билчээж, нийслэлээ байгуулж байсан түүхт сайхан хөндий юм” гэв.

 

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    7 цаг 5 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Өчигдөр 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Өчигдөр 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Өчигдөр 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Өчигдөр 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Өчигдөр 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    Өчигдөр 13 цаг 03 мин
  • Сүхбаатар аймгийн Халзан суманд өчигдөр хамгийн их бороо оржээ
    Өчигдөр 12 цаг 55 мин
  • "Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна
    Өчигдөр 11 цаг 51 мин
  • Камбожтой хиллэдэг Тайландын “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байхыг анхаарууллаа
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
    Өчигдөр 10 цаг 53 мин
  • Олон улсын Физикийн 55 Дугаар Олимпиадад Монгол Улсын багийн сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
    Өчигдөр 10 цаг 50 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК