
Хятадын соёлын өдрүүд эхэлсэнтэй холбоотой өнөөдөр СТӨ-нд хоёр орны уран
бүтээлчдийн хамтарсан тоглолт болно. Энэхүү өдрүүд ирэх есдүгээр сарын
28-ыг хүртэл сар үргэлжлэнэ.

Хятадын соёлын өдрүүд эхэлсэнтэй холбоотой өнөөдөр СТӨ-нд хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолт болно. Энэхүү өдрүүд ирэх есдүгээр сарын 28-ыг хүртэл сар үргэлжлэнэ. Энэ сарын хүрээнд есдүгээр сарын 4-7-ны хооронд зураач, урчуудын үзэсгэлэн гарах бол есдүгээр сарын 9-ний өдрөөс БНХАУ-ын кино өдрүүд эхлэх ажээ.
Хятадын соёлын сарын нээлтийн нэгдсэн тоглолт болон бусад концертийн хөтөлбөрийг манай улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамтай Соёл уралгийн хороо зөвшилцөж гаргажээ. БНХАУ-ын соёлын сарын үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон Соёл урлагийн хороо хамтран зохион байгуулж байгаа аж.
Ц.Болор