
Хамгийн намхан иргэд дэлхийн дээд амжилтийг бүртгэдэг Гиннессийн номонд зурагаа тавиулахын тулд уулзсан аж. 2013 оны Гиннессийн номонд Чандра, Жоёто нар хоёул бичигдэх тул хамтдаа авахуулсан зурагаа тавиулах юм байна. Тэд дундаа 2013 оны Гиннессын номыг барьж зурагаа авахуулжээ. Хамгийн намхан иргэд тус номноос жаахан л өндөр харагдана.
2013 оны Гиннессийн номонд бичигдэх болсондоо тэд маш их баяртай байгаа аж. Жоёти Амжи: “Гиннессийн рекордыг эвдэж олонд танигдсандаа би маш их баяртай байна. Үүнээс хойш би маш олон улсаар аялсан” хэмээн ярьжээ. Харин Чандра Бахадур Дангис “Би Гиннессын номонд бичигдсэндээ саш их баяртай байна. Энэ надад, миний гэр бүл болон манай улсын хувьд маш сайхан мэдээ” гэж хэлжээ.
Д.Идэр





