
УИХ-ын чуулган эхлэхэд МАН-ын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгч байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр орон нутгийн сонгууль дөхөж байхад МАН-ын бүлгийг байгуулах талаар хэлэлцэхгүй удааж байгаа тул энэ цэцэд өгнө гэв. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өөрсдөө цаг хугацаандаа бүлгээ байгуулах өргөдлөө өгөөгүй байж одоо ингэж хэл ам хийж байгаа чинь утгагүй. Яах гэж улсын эрх ашгаас өөрсдийн эрх ашгийг илүү үзэж намын хурлаа хийсэн юм" гэв. Мөн УИХ-ын дарга З.Энхболд "Ө.Энхтүвшин гишүүн хэмжээ хязгаартай ярина шүү. Н.Энхболд та хоёрын ярьж байгаа асуудлыг жагсаалтанд оруулаагүй болохоор өнөөдөр хэлэлцэх боломж байхгүй" гэв. АН болон МАН-ын гишүүд энэ асуудлаарчуулганы танхимд бага зэрэг маргалдаад авав.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин чуулганы дараа УИХ-ын даргыг Үндсэн хуулийн цэцэд өгөх асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ гэдгээ зарлалаа.
Б.Баяр