

Энэ удаагийн чуулга уулзалтад Бангладеш болон Филиппиний Ерөнхий аудитор тэргүүтэй төлөөлөгчид, Афганистан, Камбож, Лаос болон Вьетнамын Ерөнхий аудиторын орлогч тэргүүтэй 30 шахам төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Норвеги, Турк, Бутан, Энэтхэг, Монгол Улсын нийт таван сургагч багш хичээл заах юм.
Сургалтад хамрагдагсад стратегийн төлөвлөгөө хэрхэн боловсруулах талаар мэдлэгээ харилцан солилцох аж.
Уг чуулганыг олон улсын Хөгжлийн санаачилга болон Азийн байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй "Стратегийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх" хөтөлбөрийн хүрээнд "Стратегийн төлөвлөгөө боловсруулалт" сэдэвт сургалт семинарыг зохиож байгаа гэнэ.
Ц.Болор