
“Номин талст” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс
тэд ирэх есдүгээр сарын 29-30-нд UB Palace-ын концертын их танхимд
“Номин талст 15 жил” тоглолтоо хийхээр болсон юм.

“Номин талст” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байна. Тиймээс тэд ирэх есдүгээр сарын 29-30-нд UB Palace-ын концертын их танхимд “Номин талст 15 жил” тоглолтоо хийхээр болсон юм. “Номин талст” хамтлагийнхан тоглолтынхоо өмнө фэнүүдэд зориулж нэгэн сюрприз бэлдээд байгаа юм байна. Энэхүү сюрприз бол 16 жилийн өмнө зохиогдсон “Бид” нэртэй дууны шинэчилсэн клип юм. “Номин талст”-чууд 15 жилийн өмнө уг дууныхаа клипийг “On’n Off” продакшнаар хийлгэж байсан ба Нийслэлийн гал унтраах ангиас хоёр машин гуйж аван 33 дугаар сургуулийн гадаах талбайд шөнийн цагаар бороо оруулж, цэл хүйтэн усанд норон чамгүй тэсвэр, тэвчээрээ гарган байж бүтээсэн гэдэг. Тэд “Бид” дууныхаа шинэчилсэн клипийг ирэх есдүгээр сарын 3-наас эхлэн Монголын бүх телевизүүдээр цацагдах юм байна. Хамгийн сонирхолтой нь шинэ клипэнд олимпийн медальтнууд, хошин шогийн жүжигчид тоглох аж.
Д.Ундрах 24tsag.mn