
Улсын яллагч Ц.Хашбаатар “З.Баянсэлэнгэ, Б.Батболд, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг Нийслэлийн прокурорын газрын гадаа удаа дараа жагсаал цуглаан зохион байгуулж, мөрдөн байцаалтад саад учруулсан, мөн нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэдэг үндэслэлээр ЭБШТХ-ын 230.1, 245.1-ээр яллах дүгнэлт үйлдээд байсан юм.
Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд “Эрүүгийн хуулийн 230.1 буюу Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан гэдэг яллах дүгнэлт нь мөрдөн байцаалтын явцад цугларсан материалаар хангалттай нотлогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул, түүнчлэн эрүүгийн хуулийн 245.1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэдэг яллах дүгнэлт нь хэргийг мөрдөн хөөх хугацаа дууссан тул иргэн З.Баянсэлэнгэ, Б.Батболд, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон хаасугай” гэсэн шийдвэрийг гаргасан байна.
Б.Чимэг