
Тоглолтын тасалбар “UB Palace”-н кассаар 5000 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гараад байна.

Тоглолтын тасалбар “UB Palace”-н кассаар 5000 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гараад байна.
Энэ үдэш хамгийн доргио, шинэлэг, сэтгэл хөдөлгөм залуу одод "Хичээлийн дараа-2012" супер шоу тоглолтод чуулах бөгөөд амьд хөгжмийн хамтлагуудыг төлөөлөн “A Sound”, “UFO”, “The Lemons” оролцох юм байна. Харин хип хопчдоос Rokit Bay, Gee, Цэцэ, Гантулга оролцох бол охидын “Anemone”, “Extacy” хамтлагууд оролцоно. Мөн дуучин Отгоо, Баярцэцэг, Daisy, Сонор, Маралжингоо, Мино & Амараа, “Universe Best Songs” наадмын шилдэг дуучид болох Мишээл, Соёмбо, Мөнх-Эрдэнэ, Төгсбаяр нараас гадна дуучин BX, A Cool гээд залуусын сонсох дуртай дуучид оролцох ажээ. Түүнчлэн бүжгийн “Улаан туг”, “Бөртэ чонын үрс” хамтлагууд бүжих юм байна. Мөн битбоксын хэмнэлийг залууст “Royal Beat Crew”-ийнхэн мэдрүүлнэ гэсэн.
Ц.Болор