
Эрэгтэйчүүд олимпиадын хоёр дахь тойргийн тоглолтоо чансаа ойролцоо
Арабын нэгдсэн Эмиратын багтай тоглож 2-2оор тэнцлээ. ОУМ Б.Гүндаваа
Арабын багийн лидер ИМ Салем Салехт хожигдож, ИМ Ц.Батчулуун ОУМ Омар
Ноаманыг хожин, ОУШХМ Г.Мөнхгал цол ижил Хасем Аль Хуавартай, ОУШХМ
М.Гүнбаяр Файсал Абдаллатай тэнцжээ.

Эрэгтэйчүүд олимпиадын хоёр дахь тойргийн тоглолтоо чансаа ойролцоо Арабын нэгдсэн Эмиратын багтай тоглож 2-2оор тэнцлээ. ОУМ Б.Гүндаваа Арабын багийн лидер ИМ Салем Салехт хожигдож, ИМ Ц.Батчулуун ОУМ Омар Ноаманыг хожин, ОУШХМ Г.Мөнхгал цол ижил Хасем Аль Хуавартай, ОУШХМ М.Гүнбаяр Файсал Абдаллатай тэнцжээ. Ингэснээр манай эрэгтэй шатарчид хоёр тойргийн дараа зургаан оноо авсан амжилтаар 39 дүгээр байрт бичигдэж байна.
Эхний тоглолтдоо 4:0-ээр хожих бүрэн боломжтой тоглолтод 1.5 оноо алдсан бүсгүйчүүд маань энэ удаа чансааны 44 дэх баг Их Британийн шигшээтэй тоглохдоо өмнө нь чадаагүйгээ хийж, 4:0-длээ. ИМ Б.Мөнгөнтуул олимпиадын эхний тоглолтоо энэ өдөр хийж өрсөлдөгч Аня Коркег хожсон юм. Өмнөх тоглолтод хариуцлага алдсан Б.Анхчимэг алдаа залруулсан, С.Отгонжаргал чансаа ижил өрсөлдөгчөө буулгаж авсан гээд энэ тойрог манайхны хувьд сайхан амжилттай болж байна. Ингэснээр чансаагаараа 21-т бичигдсэн манай бүсгүйчүүд хоёр тойргийн дараа 6.5 оноотой болж, 15 дугаар байрт явж байна. Хятад, Гүрж тэргүүтэй зургаан орон боломжит найман онооноос нэгийг ч алдалгүй олимпиадыг тэргүүлж явна.
Ц.Болор