
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Шүүхийн захиргааны тухай хуульд хэсэгчлэн хориг тавьсныг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг зөвшөөрлөө. Уг хоригт “Шүүхийн Ерөнхий Зөвлөл нь шүүхэд үйлчлэх шүүхийн захиргааны байгууллага болохын хувьд уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг УИХ, Засгийн газар, Улсын дээд шүүхээс санал болгосноор Ерөнхийлөгч томилж, баталгаажуулдаг байх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн байв. Энэ хоригийг МАН-н зарим гишүүд болон МАХН-ын гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж байгааг хэлсэн. Гэсэн ч олонх буюу 64,9 хувийн саналаар ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхийг зөвшөөрч, тогтоолын төслийг баталлаа. УИХ-ын дарга Хуульд өөрчлөлт оруулах үүргийг холбогдох байнгын хороодод нь өглөө.