
Өмнөговь аймгийн Ханбогд суманд сум дундын шүүх, прокурорын байгууллага
байгуулах тухай хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар дэмжлээ. Тус аймгийн уул уурхай хөгжиж буй Ханбогд, Цогцэций, Баян-Овоо зэрэг сумдын иргэдийн тоо нэмэгдсэн, гэмт хэрэг их гарч байгаа тул ийм хуулийн төсөл санаачилжээ. Төсөлд сум дундын шүүхийг Ханбогд сумын төвд байгуулах бөгөөд нэг ерөнхий шүүгч, таван шүүгчтэй байх аж.
УИХ-ын гишүүдийн 64,4 хувь нь Ханбогд суманд шүүх байгуулахыг дэмжсэнээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.