“Ордос Далатэ” олон улсын морин
урлагийн хоёрдугаар их наадам энэ сарын 23-26 өдөр Өвөр Монголын Ордос
хотын Далатэ аймагт болжээ. Тус наадамд АНУ, Англи, Португал, Недерланд,
Итали, Бразиль зэрэг 15 орноос 60 гаруй унаачид ирж оролцсон байна. Тэд
нээлтийн үеэр эмнэг сургах үзүүлбэр үзүүлснээс гадна морин харайлт,
поло, морин уралдаан төрөлүүдэд ур чадвараа сорьсон байна. Морин соёлын
наадмын үеэр уралдаан тэмцээнээс гадна үзэсгэлэн болон чуулга уулзалт ч
зохион байгуулагдсан байна.

Морин соёлын наадмыг Далатэ хотын захиргаа болон Хятадын морины холбоо зохион байгуулсан бөгөөд СС телевиз шууд дамжуулсан байна. Дашрамд дурдахад Далатэ хотод 360 мянган монгол үндэстэн амьдардаг байна.
Д.Идэр
















Сэтгэгдэл (1)