УИХ-ын чуулганы үеэр МАН-ын гишүүд бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэхгүй байна хэмээн шуугиан үүсгэсэн юм. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар бүлгээ байгуулж чадаагүй нь та нарын буруу гэсэн утгатай үг хэлснээс болж АН болон МАН-ын гишүүдийн хооронд ширүүн маргаан өрнөв. Г.Баярсайхан гишүүн “УИХ-ын даргыг загнадаг чи хэн юм. Ингэж болохгүй” гэсэн нь У.Хүрэлсүхийн дургүйцлийг хүргэсэн аж. У.Хүрэлсүх асуудлаа шийдье гэж дуудсан ч Г.Баярсайхан гишүүн өмнөөс нь заамдаж авчээ. Г.Баярсайхан "Миний шалчигнах чамд хамаагүй. Би УИХ-ын гишүүний дархан эрхтэй" гэж заамдсан байна. У.Хүрэлсүх гишүүн ч "Би ч гэсэн УИХ-ын гишүүн" гэснээр зодоон үүсчээ. Энэ үйл явдлыг чуулганы танхимын гадаа байсан сэтгүүлчид дүрсжүүлж авсныг удахгүй хүргэх болно.


У.Хүрэлсүхэд зодуулсан гэх Г.Баярсайхан гишүүн “УИХ-ын гишүүний эрхэд халдсан тул шүүхэд өгнө” гэдгээ мэдэгдлээ. Ийнхүү МАН-ын бүлэг байгуулах асуудал шинэ УИХ-ын анхны зодооныг үүсгэв.


У.Хүрэлсүхэд зодуулсан гэх Г.Баярсайхан гишүүн “УИХ-ын гишүүний эрхэд халдсан тул шүүхэд өгнө” гэдгээ мэдэгдлээ. Ийнхүү МАН-ын бүлэг байгуулах асуудал шинэ УИХ-ын анхны зодооныг үүсгэв.