
УИХ-ын ээлжит чуулганаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа танилцуулсан.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулсан юм. Үүний дараа гишүүд хууль санаачлагчдаас асуулт асуусан. Энэ үеэр “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг УИХ-ын чуулганаас завсарлага авч байна авах хүсэлт гаргаснаар чуулганыг 15 цагт хуралдуулахаар боллоо.
Б.Золбоо