
Эцэг эхчүүд хүүхдүүдийн хамт могой худалдан авч байхад цэнхэр өнгийн кадиллак машин тэдэнлүү ухарсан байна. Хүмүүс жолоочид зогсохыг сануулж цонхруу нь тогшиж, хичнээн хашгирсан ч тус болоогүй гэнэ. Гэхдээ машины дугуйн дор орсон хүн байхгүй гэж албаныхан мэдээлжээ.
Жолоочийг Престон Картер гэдэг бөгөөд ирэх сарын тавны өдөр 101 нас хүрэх байсан аж. 100 настай жолооч хэргийн шалтгааныг миний тормос ажиллахгүй байсан хэмээн тайлбарлажээ. Настай жолоочийг баривчлаагүй боловч хэргийг шалгаж байгаа юм байна.
2003 онд 86 настай жолооч томоохон зах дээр осол гаргаж 10 хүн нас барж, 63 шархдаж байжээ.
Д.Идэр





