Хятадын өмнөд хэсгийн нүүрсний уурхайд газ дэлбэрснээс 19 уурхайчин амиа
алдаж, хэдэн арван хүн шархадсан байна. Дэлбэрэлт өчигдөр орой Сичуан
аймгийн “Шиажиаван” нүүрсний уурхайд өчигдөр орой болсон байна. Газ
дэлбэрэхэд уурхайд 152 хүн байсан гэж албаны эх сурвалж мэдээлжээ.

Нас барагсдийн 16 нь угаартаж амиа алдсан нь тодорхойлогдсон байна. Харин гурван уурхайчин нь газар дээр гарч эмнэлэгт хүргэгдсэн хойноо нас барсан ч шалтгааныг тогтоогоогүй байна. Одоогоор 28 уурхайчин газар доор гацсан байна. Тус уурхайг эзэмшдэг “Зежин” үйлдвэр худалдааны компанийг цагдаагийнхан байцааж байна.
Нүүрсний уурхайд осол гарч уурхайчид амиа алдах тохиолдол хятадад элбэг байдаг аж. Өнгөрсөн жил 1973 уурхайчин ажлын байр дээрээ амиа алдсан нь өмнөх жилийнхээсээ 19 хувиар багассан хэрэг байжээ.
Д.Идэр



