Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг сонгуулийн үеэр нэг талыг барьсан сурталчилгаа явуулсан хэмээн тус телевизийн толгой компани болох “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг хоёр залуу, нэг эмэгтэйн хамтаар зодсон талаар манай сайт мэдээлсэн.

Халдлагад өртсөн нэг сэтгүүлч, хоёр зураглаач бүгд тархиндаа хүнд гэмтэл авсан бөгөөд шүүх эмнэлгийн магадлагаагаар хоёр зураглаачийн тархины яс цуурсан хэмээн гарсан байдаг. Тухайн үедээ аймгийн цагдаагийн хэлтсээс Б.Ганзориг хамт явсан хүмүүсийг сэжигтнээр тооцож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уг эрүүгийн хэргийг шалгах мөрдөн байцаалтын хуулийн хоёр сарын хугацаа энэ долоо хоногт дуусч байгаа юм байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссанаар хэргийг прокурорт шилжүүлэх юм.
Б.Чимэг