
Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд гурван өдөр болж, ойрын үед хэрэгжүүлэх ажил, мөрийн хөтөлбөрөө хэлэлцжээ. Энэ үеэр өмнө нь өгдөг байсан хүүхдийн мөнгийг сэргээж олгохоор болсон байна. Зөвлөгөөнд оролцогчид хүүхдийн мөнгийг энэ оны 10 дугаар сарын 1-нээс хүүхэд бүрт олгуулах саналыг гаргаж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр тогтжээ. Энэ хуралд АН-ын дарга Н.Алтанхуяг болон тус намаас томилогдсон бусад сайд нар оролцсон байна.
Хүүхэд бүрт хэдэн төгрөг олгох тухай нарийн тооцоог Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэх аж.
Б.Баяр