Замын цагдаагийн ажилтныг зодож, биед нь гэмтэл учруулсан Улсын харцага Г.Намсрайжавт Эрүүгийн хуулийн 230.2-т зааснаар төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутгаж, шүүхээс гурван сарын хорих ял оноосон. Уг хугацаа энэ сарын 27-нд буюу өнгөрсөн даваа гаригт дууссан учир түүнийг сулласан байна.

Тэрээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Нарантуул захын баруун урд уулзварын орчим албан үүргээ гүйцэтгэж, шаардлага тавьсан замын цагдаагийн ажилтныг зодож гэмтээсэн юм. Тухайн үед Г.Намсрайжавын хүү Замын хөдөлгөөны дүрэм зөрчиж, нэг чигийн урсгалтай зам дээр буцаж эргэхийг завдахад нь замын цагдаа дүрэм зөрчихгүй чигээрээ явахыг сануулж, бичиг баримтаа шалгуулах шаардлага тавьсан байдаг. Гэтэл улсын харцага Г.Намсрайжав машинаасаа бууж ирээд цагдаагийн биед халдаж, зодож танхайрсан билээ.
Б.Чимэг