
Их Британы продюсер Сайман Коул найман хүний амь аварч сайн үйлс бүтээжээ. Тэрбээр Францын Сант Тропец эргийн ойролцоо далайд амарч байхдаа өөр онгоцны аваарын дохио сонссон байна. Сайман Коул тэр даруйдаа усан онгоцны ахмаддаа хэлж живж байсан завин дахь хүмүүсийг өөрсдийн аврах завиндаа суулган хөлөг дээрээ авчирчээ. Энэ мэдээг түүний хуучин найз бүсгүй дуучин Синитта твиттер хуудасдаа бичсэн байна. Зарим нь түүнийг "хүн болгоны хийх байсан зүйлийг хийлээ" гэж дүгнэжээ. Гэхдээ энэ нь Сайман Коулын анхны сайн үйлс биш юм. Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сард эхнэр нь нярайлах гэж байсан эрийг хувийн онгоцоороо гэрт нь хүргэж өгч "оноо" авч байжээ.
Тэрбумтан Сайман Коул Францын Сант Тропец эрэгт байнга амардаг гэнэ.
Б.Баяр