Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдах ерөнхийлөгч Н.Энхбаяр сайд нарын гэгдэх Клиникийн хоёрдугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа.

Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдах ерөнхийлөгч Н.Энхбаяр сайд нарын гэгдэх Клиникийн хоёрдугаар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Тэрээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас шилжих ирэхдээ баруун хөл нь мэдээгүй болсны улмаас таягтай тэргэнцэр дээр сууж ирсэн юм. Эх сурвалжийн мэдээлснээр, түүний баруун хөл одоо ч мэдээ ороогүй байгаа аж. Түүнчлэн биеийн байдал нь тааруу. Хоолны дуршилгүй, махан хоол огт идэж чадахгүй байгаа юм байна. Мөн даралт нь унаснаас болоод толгой нь эргэж босч чадахаа байж, өнөөдөр өгөх ёстой байсан зарим нарийвчилсан шинжилгээндээ хамрагдаж чадаагүй гэв.
Б.Чимэг