“Долдугаар сард ирсэн бензиний үнийн өсөлтийн давалгаа есдүгээр сард улам нэмэгдэх нь” гэж эдийн засагчид дүгнэсэн байна. Дүгнэлт ч таамаг төдий зүйл байсангүй тус улсын “Лукойл” компани есдүгээр сарын нэгнээс бензиний үнээ нэмэхээ өчигдөр мэдэгдсэн аж. Тус компаний ШТС-д нэг литр бензин доод тал нь 32 рублиэр зарагдах гэнэ.

Сүүлийн хэдэн сард ОХУ-д бензиний үнэ өсөлттэй байсан юм. Өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ дунджаар 0.5 хувиар өссөн байна. Наймдугаар сарын 20-26-ны өдрүүдэд АИ80 түлшний үнэ 0.2 хувиар өсч нэг литр нь 25.32 рубль, АИ92 0.5 хувиар өсч 26.87 рубль, дизель мөн адил хувиар өсч 28.11 рублиэр зарагдах болсон байна. Энэхүү мэдээллийг олон улсын Итар-тасс агентлаг цахим хуудаснаа бичжээ.
Элстэй, Киров, Омск хотыг орлоцуулан ОХУ-ын орон даяар шатахуун түгээх 65 төв үнээ 1.3-1.4 хувиар өсгөсөн гэж бүртгэгдсэн байна. Харин 17 төв л бензиний үнээ хуучнаар нь хадгалж үлджээ.
ОХУ-ын бензиний үнийн өсөлтийн шалтгааныг эрх баригчид тайлбарлаагүй байна. Энэ асуудлаар Эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэлийн бодлого, худалдааны хорооны тэргүүн Игор Илюкинээс тодруулахад “Шатахууны үнэ дандаа л өсч байдаг. Би энэ асуултад хариулахад бэлэн биш байна. Магадгүй манай улсын тэргүүлэгчид бензиний үнийн огцом өсөлтийн шалтгааныг тайлбарлах байх” гэж хариулсныг Новагазетта сонин бичжээ. Харин эдийн засагчид шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг тус бүтээгдэхүүний татвар нэмэгдэж магадгүйгээс болсон хэмээн тайлбарлаж байна.
Долдугаар сараас хойш ОХУ-д бензиний үнэ долоо хоногт дунджаар 0.4-0.9 хувиар өссөн үзүүлэлт байна. Үнэ өссөн учраас өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын бензиний үйлдвэрлэл 1.3 хувиар өсч 795.5 мянган тоннд хүрчээ. Шатахууны үнэ цаашид хоёр долоо хоногийн турш өссөөр байх болно гэж Риа Новости мэдээлсэн байна.
Ингэхээр хойд хөршөөсөө хараат байдаг манай улсын хувьд ч гэсэн бензиний үнэ нэмэгдэх нь ойлгомжтой болоод байна. Харин литр бензины үнэ хэзээнээс, хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ гэдэг нь асуулт хэвээр үлдлээ.

Д.Идэр