Технологийн шилдэгүүд болох Apple болон Samsung компаниуд утасны
загварын патентийн асуудлаас болж шүүхэдсэн билээ. Шүүх хурлаар Samsung
буруутай болох нь тогтоогдож Apple-ийн хохирлыг нэг тэр бум доллараар
барагдуулах болсон байна. Гэтэл сүүлийн үед Samsung 30 гаруй ачааны машинд тавтын центүүдийг ачиж нэг тэр бумийн өрөө бүгдийг нь тавтын центээр төлсөн хэмээх мэдээлэл хэвлэлүүдэд цацагдах болсон.

Харин шуугиант мэдээллийг няцаасан мэдээ Гуардиан агентлагын сайтад гарчээ. Худал мэдээлэл гэдгийг тэд дараах хүчин зүйлсээр баталж байна.
Нэгдүгээрт, Samsung компани нэг тэр бум долларын өрийг төлөх болоогүй байгаа. Учир нь шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй бөгөөд ирэх сарын 20, эсвэл 12-р сарын 6 гэхэд тодорхой болох аж. Эцсийн хариу гараагүй байхад өрийг төлөх асуудал яригдахгүй юм байна.
Хоёрдугаарт, хэрвээ Samsung өрөө тавтын центүүдээр төлөхийг оролдсон бол Apple хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байсан гэнэ. Гуравт нэг тэр бум долларыг тавтын центээр төлөхийн тулд 20 тэрбум ширхэг хэрэгтэй болно. Энэ бол бүтэшгүй тоо, гүйлгээнд ийм олон ширхэг тавтын цент байхгүй хэмээн тайлбарлажээ.
Д.Идэр