
Сургууль, цэцэрлэгүүд энэ хичээлийн жилд шинээр элсүүлэх хүүхдүүдээ бүртгэж авч ерөнхийдөө дуусч байгаа.

Сургууль, цэцэрлэгүүд энэ хичээлийн жилд шинээр элсүүлэх хүүхдүүдээ бүртгэж авч ерөнхийдөө дуусч байгаа. Цэцэрлэгийн бүртгэл явагдах үеэр эцэг, эхчүүд мөнгөгүй бол хүүхдээ бүртгүүлэхэд хүндрэлтэй байгааг онцолж байсан. Жил бүрийн өдийд сургууль, цэцэрлэгүүд хандивын анги нэрийн дор авлига авч байгаа нь нууц биш болсон. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яамныхан “ Хандивын анги нээх асуудал байхгүй байна. Хандивын анги нээсэн гэсэн мэдээллийг иргэд өгвөл бид шалгах боломжтой” гэж мэдээлжээ. Эцэг эхчүүд энэ талаарх мэдээллээ1290 гэсэн тусгай дугаар руу мэдээлж болох аж.
Ц.Болор