
Өмнөговь аймгийн Таван толгойн нүүрсний ордоос энэ жил улсын төсөвд 500 тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөөд байсан. Гэсэн ч Таван толгойн хөрөнгө оруулагчидтай гэрээ хийгээгүйгээс болж энэ мөнгө улсын төсөвт орж чадахааргүй болоод байгаа аж. Тиймээс энэ мөнгийг нөхөхийн тулд зарим онцгой албан татварыг нэмэхээр яригдаж байна. Тухайлбал спирт, архи, тамхи, тээврийн хэрэгслийн татварыг нэмэхээр Төсвийн байнгын хорооны хурал дээр яригджээ. Одоо дахин тодотгол хийж байгаа 2013 оны улсын төсвөөс ихээхэн хэмжээний таналт хийх хэрэгтэй болсон тухай Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэллээ.