
Япон, Хятадын хооронд үүсээд буй газар нутгийн маргаан мэргэжлийн сүмод ч нөлөөлж эхэллээ.

Япон, Хятадын хооронд үүсээд буй газар нутгийн маргаан мэргэжлийн сүмод ч нөлөөлж эхэллээ. Ёкозүна Хакүхо ирэх сарын 26-нд Бээжин хотын үндэсний төв музейд ёкозүнагийн дэвжээнд гарах ёслол хийх байсан ч цуцлагдсан байна. Тэрбээр Япон, Хятадын хооронд дипломат харилцааг сэргээсний 40 жилийн ойн баярт Японы Ерөнхий сайд асан Хатояма Юкиогийн хамт “Хүндэт зөвлөх”-ийн хувиар оролцох юм. Хакүхо Японы үндэсний бөхийн ганц ёкозүна болохоор ийнхүү Японы бэлэг тэмдэг болж байгаа аж. Хэдийгээр ёслолоо хийгүй ч ирэх сарын 25-нд Бээжинд очиж, арга хэмжээнд оролцохоор болжээ. Эл арга хэмжээний хамгийн чухал хэсэг нь Хакүхогийн ёслол байхаар Японы тал зохион байгуулсан ажээ.
Д.Ундрах 24tsag.mn