
Харин ЭЦГ-аас У.Хүрэлсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.1-т зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн хэмээн эрүү үүсгэхээр болсон хэмээн эх сурвалж мэдээлэв. Учир нь шинэ хуулиар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн бүрэн эрхийг түтгэлзүүлэлгүйгээр гэмт хэрэгт холбогдуулан шалгах боломжтой юм.
Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсвэл 3-6 сараар баривчлах, цаашлаад гурван жил хүртэл хорих ялаар шийтгэх юм байна. Энэ нь эрүүгийн хүндэвтэр гэмт хэрэгт тооцогддог аж.
Б.Чимэг