
МУИС-ын дипломыг хуурамчаар үйлдэж төрийн албанд орсон зөрчил олон гардаг. Тиймээс энэ байдлыг зогсоохоор МУИС энэ жилээс төгсөгчдийнхөө дипломын талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулахаар болжээ. Ингэснээр ажил олгогч дипломын дугаарыг оруулж тухайн хүний ерөнхий мэдээлэл болон дүнг харах боломжтой аж. Мөн дипломын баруун доод буланд байрлах зургийг баркодоор уншуулдаг болсон юм байна. Энэ аргыг бусад их, дээд сургуулиуд ч бас хэрэглэхээр туршиж байгаа гэнэ.