Өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд цагдаагийн байгууллагаас Японы “Суруга”
корпорацийн захирал Цүнэяки Хара гэх 67 настай эрэгтэйг хар тамхины
хэргээр саатуулсан тухай мэдээлсэн. Түүнийг Хан-Уул дүүрэгт байрлах
“Палас” зочид буудлын 609 тоот өрөөнд мансууруулах төрлийн бодис
хэрэглэж байхад нь саатуулсан юм.

Өнгөрсөн гуравдугаар сарын 2-нд цагдаагийн байгууллагаас Японы “Суруга” корпорацийн захирал Цүнэяки Хара гэх 67 настай эрэгтэйг хар тамхины хэргээр саатуулсан тухай мэдээлсэн. Түүнийг Хан-Уул дүүрэгт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнд мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь саатуулсан юм.
Мөн түүнд Эрүүгийн хуулийн 192.3-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байсан. Мөрдөн байцаалтын явцад мансууруулах бодис худалдан авч хэрэглэсэн нь нотлогдоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин түүнийг хар тамхи хэрэглэсэн хэмээн мэдээлэл өгсөн Э гэх залууг шалгаж эхэлжээ.
Б.Чимэг