
Италийн Венец хотоор нэрлэгдсэн дэлхийн хамгийн том кино наадам тус улсын Лидо аралд эхэлж байна. Энэ наадам 80 дахь жилдээ зохиогдож байгаа юм. Наадмыг 2001 оны 9-р сарын арван нэгний үйл явдлаас сэдэвлэсэн Энэтхэгийн эмэгтэй найруулагч Мира Найрагийн "Reluctant Fundamintalust" киногоор нээжээ. Энэ жил нийт 18 киног наадмын дэлгэцэнд гаргаж, дэлхийд сурталчилах аж. Харин жил болгон улаан хивсний ёслолыг чимдэг Холливуудын алдартай жүжигчид Жорж Клуни, Жони Депп, Анжелина Жоли, Брэд Питт нар хүрэлцэн ирээгүй гэнэ.