
"Шар айраг" хамтлагийн дуучин, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү хоёр жилийн
өмнө "Монголын царай муутайчуудын клуб" байгуулсан гэдэг ч өөр хүн
байгуулсан юм байна.

"Шар айраг" хамтлагийн дуучин, НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү хоёр жилийн өмнө "Монголын царай муутайчуудын клуб" байгуулсан гэдэг ч өөр хүн байгуулсан юм байна. Хүмүүс энэ талаар буруу ойлголттой байдаг байна. Тэгвэл тус клуб 10000 гишүүнтэй болсныхоо баярыг хийхээр болжээ. Маргааш 19.00 цагаас "FERS function house"-д болох баяраа тэд Монголын царай муутайчуудын эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Баярын үдэшлэгийн такс нь сурах бичиг, бичгийн хэрэгсэл байх бөгөөд ингэснээр хүүхэд багачуудад хандив цуглуулах давхар ажил амжуулж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn