
Мөрдөн байцаалтын явцад жуулчин маягаар манай улсад 4-5 удаа ирсэн нь тогтоогдсон. Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл 192.3.5 тавд зааснаар мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Харин энэ долоо хоногт түүний хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
Филиппин эмэгтэй нь Зүүн өмнөд Азид хууль бус үйл ажиллагаа явуулдаг хар тамхины бүлэглэлийн гишүүн хар арьст залуугийн эхнэр бөгөөд нөхрийнхөө зараалаар манай улсад брэндийн хувцас нэрээр мансууруулах бодистой чемодан хүргэж өгөхөөр ирсэн нь батлагдаад байгаа. Цагдаагийнхан шалгалтын явцад түүнийг тосож, барааг нь авч, өөр хүнд дамжуулдаг байсан А гэх Монгол бүсгүйг ч саатуулжээ.
Б.Чимэг