
МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн С.Батболд СоцИнтерний дэд ерөнхийлөгчөөр томилогджээ. СоцИнтерн нь олон улсын зүүний чиглэлийн намуудын холбоо бөгөөд энэ чиглэлийн 160-170 нам гишүүнээр элссэн байдаг аж. Монгол улсын хувьд Н.Энхбаярыг МАХН-ын дарга байх үед энэ холбоонд элсэж байжээ. Харин одоо бол ганцхан МАН гишүүнээр бүртгүүлсэн байдаг аж. Өмнө нь Монгол улсаас энэ байгууллагад ийм өндөр албан тушаалд томилгодож байгаагүй юм. УИХ-ын гишүүн С.Батболдыг дэд тэргүүнээр сонгохдоо олон улс дахь нэр хүнд, ажлын туршлагыг нь харгалзсан гэж эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (2)