
Кино гэдэг гайхалтай урлаг. Чадварлаг жүжигчид тоглосон, сайхан кинонууд сэтгэлд байнга хадгалаастай байдаг. Тэр дундаа халуухан хэсэгтэй кино санаанд бүр тод буудаг. Би лав Титаник киноны машин дотор өрнөдөг хэсгийг их тод санагддаг юм. Чамд ч бас санаанаас гардаггүй халуухан үйл явдалтай кино байдаг л биз дээ? Хамгийн халуухан үзэгдлүүдтэй кинонуудыг танилцуулж байна.









4. Эрсдэлтэй ажил-Risky Business (1983)
Кино эхлэлээсээ авахуулаад л утга учир нь мэдэгдэхгүй галзуу сексдэж буй хоёрын тухай гардаг. Энэ кинон дээр жүжигчин Том Круз, Ребекка Де Морнэй нар сексийг ил хэрнээ нууцлаг, замбараагүй хэрнээ ёс зүйтэйгээр харуулдаг. Халуухан хэсгүүдэд бие чинь өөрийн эрхгүй ирвэгнэж, гарт тааралдсан зүйлээ атгаад авах вий.





6. Say anything- Ямар нэг зүйл хэлээч (1989)
Залуу, гайхамшигтай эрч хүчтэй Жон Кусак, эхэмсэг, ялдам Лөнэ Скай нар энэ киноны гол дүрийг бүтээжээ. Хэдийгээр энэ кино 80-аад оны эхэн үеэр бүтээгдсэн ч халуухан хэсгүүдийг илүү бодитой, нээлттэй харуулж чаджээ. Хосууд машины арын суудал дээр хамгийн халуухан хэсгийг өрнүүлдэг. Энэ романтик хосуудын секс фантаз биш гэж үү?









1. Бидний байсан шиг-The Way We Were (1973)
Киноны гол дүрийг секс билэг тэмдэг гэгддэг жүжигчин Роберт Редфорд, Барбара Стрейсэнд нар тогложээ. Киноны турш чамгүй олон хэсэгт халуухан агшин үзэгддэг. Мөн жүжигчний сэтгэл хөдлөлийг маш тод гаргаж өгснөөрөө онлогтой.



2. Цэнхэр нуур-The Blue Lagoon (1980)
Энэ кинон дээр хөлгийн сүйрлээс амь гарсан бяцхан хүү, охин хоёр эзгүй эрэг дээр хэрхэн аж амьдарч байгаа талаар гардаг. Киноны зохиол бодит амьдралаас сэдэвлэн бичигдсэн гэдгээрээ онцлогтой. Гэхдээ тухайн үед охины дүрийг бүтээсэн Брүүк Шейлдсийг хэтэрхий бага насандаа эротик дүр бүтээлээ хэмээн кино судлаачид шүүмжилж байжээ. Гэсэн хэдий ч тэрээр Эмийн дүрийг маш чадварлагаар бүтээж чадсан юм. Энэ киноноос өсвөр насны хүүхдүүд амьдрахын төлөө хэрхэн тэмцэж, хэрхэн өөрсдөө байгалиас суралцаж байгаа талаар өгүүлдэг. Мөн эр, эм хүмүүс байгалийн хуулиараа хэрхэн бие биедээ татагдаж байгаа тухай гардаг гайхам сонирхолтой кино юм. 


3. Оффицер бас Жентельмен-Officer and Gentleman (1982)
Жүжигчин Ричард Гир, Дебра Вингер нар ертөнцийн нэгэн гайхамшигт хайрын түүхийг кино дэлшэцнээ бүтээсэн юм. Киноны гол баатар тэнгисийн цэргийн албаа дүүргэхээр явж байхдаа дотны найзаа алдаж сэтгэлийн гүн шархтай үлддэг. Ингэж яваад нэгэн бүсгүйд маш хүчтэйгээр дурлаж, түүнийгээ гэгээн хайрын түүх болгож чаддаг. Энэхүү кино нь дэлхийн хамгийн шилдэг романтик кинонуудын тоонд зүй ёсоор ордог. Халуухан агшин дундаас хамгийн гайхалтай нь Ричард Гиррийн үнсэлт хамгийн сайхан64. Эрсдэлтэй ажил-Risky Business (1983)
Кино эхлэлээсээ авахуулаад л утга учир нь мэдэгдэхгүй галзуу сексдэж буй хоёрын тухай гардаг. Энэ кинон дээр жүжигчин Том Круз, Ребекка Де Морнэй нар сексийг ил хэрнээ нууцлаг, замбараагүй хэрнээ ёс зүйтэйгээр харуулдаг. Халуухан хэсгүүдэд бие чинь өөрийн эрхгүй ирвэгнэж, гарт тааралдсан зүйлээ атгаад авах вий.


5. Бохир бүжиг-Dirty Dancing (1987)
Патрик Свейз тэр бол энэ л кинонд зориулагдсан мэт тухайн дүрээ чадварлаг бүтээж чадсан. Түүний хамтрагч Женнифер Грэе ч бас киноны халуухан хэсгүүдийг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Энэхүү кинонд хайрын оргил хэсгүүдийг маш тод гаргадгаараа онцлогтой. 


6. Say anything- Ямар нэг зүйл хэлээч (1989)



7. Титаник- Titanic (1997)
Хаашаа явах уу, хатагтай? Одод луу... Энэ хэсгийг санаж байна уу? Хайр сэтгэлийн хүчийг харуулсан гайхамшигт Титаник киног үзээгүй хүн ховор биз ээ. Эд баялаг, очир алмааз, эрх мэдлээс илүү хайр сэтгэл, үнэн итгэл хамаагүй илүү гэдгийг тод томруун гаргасан байдаг. Жек, Рөүз хоёрын цоожгүй машинд хэрхэн дүрсгүйтэж байгааг та лав мартаагүй байх... 


8. Дурласан Шекспир-Shakespeare in love (1998)
Агуу хайрын бэлэгдэл болсон Ромео Жулиетаг алдарт зохиолч Шекспир хэрхэн бичих санаа сэдэл төрсөн тухайг энэ кинон дээр өгүүлдэг. Жосеф Фийнэс, Гвинет Пелтроу нар гол дүрийг чадварлаг бүтээсэн байдаг. Энэхүү киноноос эмэгтэй хүний гоо сайхан,төгс янаглал, энгийн сексийн халуухан хэсгүүд гардаг. Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)