Энэ хичээлийн жилд Буриадад 13 мянган хүүхэд шинээр сургуульд элсэх аж.
Энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулбал нэгдүгээр ангид элсэгчдийн тоо энэ
жил 11 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Есөн сарын нэгний баярыг тохиолдуулан шинээр элсэгчдэд сурах бичгийн номыг нь үнэгүй өгөх аж. Сурах бичгийг худалдан авахад нийт 72 сая рубль зарцуулсан байна. Үнэгүй ном судлах улсын ивээлд хоёрдугаар ангийн сурагчид ч бас хамрагдах аж. Буриадын 2012-2013 оны хичээлийн жилийн төв нээлтэд 116500 сурагч оролцоно хэмээн таамаглаж байна.