
Германы хүүхдийн мэдрэлийн чиглэлээр мэргэшсэн хоёр эмч монгол хүүхдүүдэд үзлэг, оношлогоо хийхээр иржээ.

Германы хүүхдийн мэдрэлийн чиглэлээр мэргэшсэн хоёр эмч монгол хүүхдүүдэд үзлэг, оношлогоо хийхээр иржээ. Тэд Германы ахмад мэргэжилтнүүдийн холбоонд харьяалагддаг бөгөөд үзлэгээ өнөөдөр Сэргээн засалтын үндэсний төвд эхлүүлэх юм байна. Эдгээр эмч нь хөдөлгөөн засалч, хүүхдийн мэдрэлийн чиглэлээр 10 хоногийн турш үзлэг оношлогоо хийх аж.
Өчигдрийн байдлаар герман эмч нарт үзүүлэх 60 гаруй хүүхэд бүртгүүлээд байсан юм. Тэд өдөрт 15 хүүхдийг үзэхээр төлөвлөж байгаа бөгөөд нуруу, нугасны бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүдийг үзэж оношлоход хоёр цаг гаруй хугацаа шаарддаг байна. Уг үзлэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоонд харьяалагддаг хүүхэд хамрагдах бол 15 мянган төгрөг, бусад хүүхэд 20 мянган төгрөг төлөх юм байна.
Д.Ундрах 24tsag.mn