Өчигдөр Энэтхэгийн Гужарат хотын нутаг дэвсгэрт нисч явсан цэргийн хүчний хоёр нисдэг тэрэг мөргөлджээ. Ослын улмаас батлан хамгаалахын есөн цэрэг амиа алдлаа хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна.
Тус хотын Жамнагар дүүргийн Самрат хэмээх тосгонд орших агаарын цэргийн баазаас дөнгөж хөөрсөн нисдэг тэргийг МИ17 нисдэг тэрэг ирж мөргөсөн байна. Албаны хүмүүс цагдаагийнханд агаарын хүчний цэргүүд нисдэг тэргээр гэнэтийн довтолгооны сургуулилт хийж байсан хэмээн мэдэгджээ. Агаарын хүчнийхэн, цагдаа нар болон гал унтраах багийнхан ослын газарт ажиллаж байгаа бөгөөд шалтгааныг тодруулахыг хичээж байгаа аж.

Д.Идэр