Өнөөдөр Сүхбаатарын талбайд “Ард түмний ерөнхийлөгчөө аваръя” гэсэн уриатай оюутан залуусын жагсаал 14 цагаас 15 цагийн хооронд болно. Жагсаалд нийтдээ 50 орчим оюутан залуучууд оролцоно гэж МАХН-аас мэдээллээ. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулах аянд хүмүүсийг нэгдэхийг уриалж гарынх нь дардасыг авах юм байна. Тэд нийслэл, хөдөө орон нутгаар явж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг
суллуулах гарын үсэг цуглуулсан. Мөн Төрийн ордны хоёр талд тайван
зогсолт хийхээ мэдэгдээд байсан билээ. Тэдний жагсаалыг Сүхбаатар
дүүргийн Засаг даргын тамгын газраас зөвшөөрсөн байна.

МАХН-ын дэргэдэх “Шударга ёсны хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбоо”-оос зохион байгуулж буй тус аяныг дэмжиж УИХ-ын гишүүн, шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал зэрэг 100 гаруй хүн гарынхаа хээг дарж оролцсон юм байна. Жагсаал 2012-09-15-ны хүртэл үргэлжилнэ.