МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жил хорих ял оноосноос эхлэн МАХН-ынхан шүүхийн шийдвэрийг хууль бус гарсан, улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн үзсээр байгаа юм. Тиймээс түүнийг суллуулах ажлыг эрчимтэй хийн, Н.Энхбаярыг хилс хэргээс аврах ард түмний гарын үсэг аян өрнүүлсэн билээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жил хорих ял оноосноос эхлэн МАХН-ынхан шүүхийн шийдвэрийг хууль бус гарсан, улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн үзсээр байгаа юм. Тиймээс түүнийг суллуулах ажлыг эрчимтэй хийн, Н.Энхбаярыг хилс хэргээс аврах ард түмний гарын үсэг аян өрнүүлсэн билээ. Тус аяныг энэ сарын 24-нөөс 21 аймаг, 9 дүүрэгт эхлүүлсэн юм. Улаанбаатар хотод 5000 хүн, орон нутагт 5000 орчим хүн нийтдээ 10 мянган хүн нэгдэж байгаагаа илэрхийлж гарынхаа үсгийг зуржээ. Аян ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд аяны хүрээнд цугларсан нийт гарын үсгийг нэгтгэж төрийн өндөрлөгүүдэд захидлын хамт хүргүүлнэ хэмээн тус аяныг хэрэгжүүлж буй иргэн Д.Энхболд мэдэгдлээ.
Б.Чимэг