Сургалтын чанар, нэр хүндээрээ дэлхийд дээгүүрт ордог Харвардын их
сургууль 125 оюутнаа шалгалт өгөхдөө мэхэлсэн хэмээн буруутгажээ.

Сургалтын чанар, нэр хүндээрээ дэлхийд дээгүүрт ордог Харвардын их сургууль 125 оюутнаа шалгалт өгөхдөө мэхэлсэн хэмээн буруутгажээ. Төгсөх ангийн оюутнуудыг хариуцдаг сургалтын декан Жей Харрис эдгээр оюутны өгсөн шалгалтын хариу тун ойролцоо байгааг ажиглаж, үүнийгээ сургуулийн захиргаанд мэдэгдсэн байна. Тэд оюутнуудыг шалгалтын тестийг урьдчилж олоод хариуг нь бусаддаа тараасан байх магадлалтай гэж хардаж байгаа аж. Одоогоор хэд дүгээр курсын хэн гэдэг оюутнууд болох талаар нууцалж байгаа ч энэ хэргийг тун нухацтай шалгаж байгаа гэнэ. Хэрэв оюутнууд шалгалтын материалыг хуулбарлаж, мэхэлсэн нь нотлогдвол сургуулиас нь хөөх хүртэлх арга хэмжээ авах юм байна.
Б.Баяр