
Ерөнхийлөгч 2009 онд “Дэлхийн дулаарал ба Монгол”, 2010 онд “Монголын бахархал”, 2011 онд “Монголын сайхан орноор” зэрэг хичээлүүд зааж нийт хүүхэд багачууд, сургачид, залуустаа эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцсан юм.
Энэ удаагийн буюу 2012-2013 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 9 дүгээр сарын 1-ний 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч цэнхэр дэлгэцээр “Хүн болох багаасаа” сэдэвт хичээл заахаар бэлэн болоод байна.
Тэрбээр Иран улсад айлчилж, олон улсын хуралд оролцож байгаа тул сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд биечлэн оролцох боломжгүй байгаа юм.
